Чингэлтэй дүүрэг 600 өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байна

Ч.Соёлжингоо
2024-03-05 95

НОК-ын нэгдүгээр тогтоолоор дөрвөн дүүргийг гамшгийн шар түвшинд шилжүүлэн ажиллаж байна. Тэгвэл цаг агаар дулаарах үед шар усны үерт өртөх эрсдэлтэй ЧД-ийн 17-р хорооноос сурвалжиллаа.

Албан эх сурвалжийн мэдээлснээр энэ жил олон жилийн дунджаас ахиу цас орсныг хэлж байна. Ууланд хунгарлаж тогтсон цас цаг агаар дулаарсан тохиолдолд   шар   усны   үер   болж   айл   өрхүүдэд   хүнд   хохирол   учруулах эрсдэлтэй.   Улмаар   НОК-ын   нэгдүгээр   тогтоолоор   БЗД,   СБД,   СХД,   ЧД-дэд гамшгийн шар түвшинд шилжүүлсэн. Тухайлбал Чингэлтэй дүүргийн хувьд найман хорооны байршил хамаарч байгаа юм.

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн орлогч Б.Амандых: Хэрвээ хэт дулаарал эхэлбэл найман хорооны айл өрхүүд шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй.   Далан   шуудуу   зэргийн   ойролцоо   байгаа   600   орчим   айл   өрх   өртөх урьдчилсан тоо байна. Тийм учраас мөсийг зөөвөрлөх, далан шуудуу татах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Одоогоор   гамшгийн   нөхцөл   байдлаас   сэргийлэн   хоёр   айл   өрхийг   нүүлгэн шилжүүлсэн бол зөвхөн ЧД-ийн хүрээнд 600 гаруй айл өрхөд шар усны үерийн аюул бодитоор нүүрлээд байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe