Үндэсний аварга шалгаруулах CS2 төрлийн ESN тэмцээнд “The Mongolz” баг түрүүллээ

О.Пүрэвсүрэн
2024-04-15 103

Цахим спортын CS2 төрлийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд эхэлж, 18 хоногийн турш үргэлжилснээр өчигдөр аваргаа тодрууллаа. 

“Esports Network” байгууллагаас зохион байгуулсан уг тэмцээнд нийт 64 багаас Nitromethane, IHC Esports, Know how, Born to win багууд шалгарсан. Мөн урилгаар The Mongolz, Qube Esports, The Huns Esports, Atox Esports зэрэг монголын шилдэг багууд нэмэгдсэнээр эдгээр 8 баг өрсөлдөв.

Гранд финал тэмцээн өчигдөр UG Arena төвд болж, аваргын төлөөх тоглолтод The MongolZ баг Atox esports багийг буулган авснаар цомын хамт 15 сая төгрөг, "BLAST Premier Fall: Showdown 2024" Ази бүсийн сонгон шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг гардан авлаа.

Тэмцээний “Хамгийн үнэ цэнтэй тоглогч (MVP)” шагналыг 2,000,000 төгрөгийн мөнгөн урамшууллын хамт The MongolZ багийн тамирчин Б.Аюуш буюу "Mzinho" хүртжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe