Нэн ховор цоохор ирвэсийн түүхий эд худалдах гэсэн хэрэг гаржээ

Ц.Чимэдцэеэ
2024-04-15 86

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр нэн ховор амьтан буюу Мий (Felide) овгийн Цоохор ирвэс(Uncia uncial)-ийн 1 ширхэг арьс, ховор амьтан буюу Ойн булга (Mates zibellina Linnaeus)-ын 2 ширхэг арьсыг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэсэн хэрэг гарсан.

Цагдаагийн байгууллагаас дээрх этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэн ховор амьтныг хууль бусаар агнах гэмт хэрэгт яллагдагчаар татан, хэрэг үүсгэсэн байна. Мөн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Тухайн үйлдэл нь 23.760.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан аж.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe