Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 2,6 их наядаар өсжээ

О.Онон
2024-04-16 75

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний гурван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөгт хүржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөг буюу 51,3 хувиар, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 7.3 их наяд төгрөгт хүрч, 2.5 их наяд төгрөгөөр буюу 52,7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Монгол Улсын эдийн засаг өнгөрөгч онд 7 хувийн өсөлттэй байсан. Тухайн өсөлтийн 2.6 хувийг уул уурхай, олборлолт, дөрвөн хувийг үйлчилгээний салбарын ашиг орлого, татвараас бүрдсэн байдаг.

Харин уул уурхай, олборлолтын салбарын нэмэлт өртөг 2023 оны жилийн эцэст 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 733 тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын өртөг 14.7 тэрбум болж өмнөх оныхоос 162 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн аж. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe