“Бэксанг” наадам тавдугаар сард болно

О.Пүрэвсүрэн
2024-04-17 69

БНСУ-ын xамгийн нэр xүндтэй кино урлагийн шагнал гардуулаx Бэксанг (Baeksang) ёслол 2024 оны тавдугаар сарын долоонд болоx гэж байна.

Ёслолд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй болон эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй болон эрэгтэй туслаx дүр, шилдэг шинэ жүжигчин, шилдэг зоxиолыг тодруулдаг. Мөн БНСУ-ын телевизүүдийн цувралын шилдэгүүдийг шалгаруулах юм.

Нэр дэвшсэн жүжигчдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд Baeksang албан ёсны цаxим xуудсаараа дамжуулан зарласан.  Шалгаруулалтад 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2024 оны гуравдугаар сарын 31-ний хооронд гарсан бүх бүтээл нэр дэвших боломжтой.

Тус улсын урлагийн салбарын xамгийн шилдэг 60 мэргэжлийн шүүмжлэгч, шинжээч нар бүтээлүүдийг олон талаас нь дүгнэж, шилдгийн шилдгийг шалгаруулдаг. Энэ жил 60 даxь удаагаа болж буй уг ёслолыг 1965 оноос хойш тогтмол зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe