Ураны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах эсэхийг 24 гишүүн шийдэх үү

.Graph
2024-09-19

Засгийн газраас ураны хөрөнгө оруулалтын гэрээг энэ намар УИХ-д өргөн барина гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Францын талтай бид зарчмын зөрүүтэй 200 гаруй саналд тохирсон. Тохирч чадаагүй 6 саналд байр сууриа илэрхийлсэн. Орано компанийн хөрөнгө оруулалтын гэрээг энэ намрын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлнэ” гэлээ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээс гадна эдийн засгийн болон стратегийн өндөр үр өгөөжтэйг мэргэжилтнүүд хэлж байна. 

Нийтлэлийг зургаар үзээрэй. 

Яг яадаг гэрээ вэ?

1997 он

Бадрах Энержи ХХК (хуучнаар Арева) ураны хайгуулыг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд эхэлжээ. 

2006 он

Нийт 7 мянга гаруй тоннын ураны нөөцтэй Дулаан-Уул ордыг нээн илрүүлэв. 

2010 он 

Нийт 93 мянга гаруй тоннын ураны нөөцтэй Зөөвч-Овоо ордыг нээн илрүүлэв. Энэ орд нь сүүлийн 10 жилд илрүүлсэн дэлхийн 20 том ордын нэг. Манай улсын ураны батлагдсан нөөц 200 мянга орчим тонн бөгөөд ураны нөөцөөрөө дэлхийд 12-т жагсдаг.  Уг хоёр орд нь нийтдээ улсын нөөцын тэн хагасыг эзэлж байна. 

2021 он

Ийнхүү тэд хайгуулаа 11 жил үргэлжлүүлэн ордынхоо нөөцийг баталгаажуулж, бүртгүүлсэн байна. Үүний 2021 оноос туршилтын олборлолтыг хийж 10 мянган тонн шар нунтаг үйлдвэрлэсэн нь үйлдвэрлэл цаашид амжилттай болох боломжтойг батлан харуулсан.

2023 он

Туршилтын үйлдвэрлэл амжилттай болсон тул Бадрах энержи ХХК Засгийн газарт үйлдвэрлэлийг үргэлжлүүлж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар ахалж байв. Одоо ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

2024 оны 9 сар

Засгийн газраас хөрөнгө оруулалтын гэрээний төслийг намрын чуулганд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээ илэрхийлэв. 

Гол хууль нь юу вэ?

  • Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа Цөмийн энергийн тухай хуулийг гол хуулиа болгож байна.
  • Энэ хуульд зааснаар Засгийн газар нь гэрээний төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөн тохиолдолд байгуулах эрхтэй болно гэж заажээ.
  • Уг байнгын хорооны дарга нь Г.Тэмүүлэн бөгөөд түүнээс гадна 23 гишүүнтэй.

Гэхдээ асуудал байна аа?

Ураны ордын хайгуул эхэлсэн цагтай зэрэгцэн мал амьтан хордож буй талаар мэдээлэл олон нийтийг бухимдуулж ирсэн. Одоогоор олон нийтийн сүлжээнд ураны төслийг идэвхтэй эсэргүүцдэг хэд хэдэн цахим хуудас байна. 

  • Иргэд дараах шалтгааны улмаас уг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг эсэргүүцдэг
  • Ургийн гажиг
  • Найман хөлтэй мал
  • Усны бохирдол
  • Бэлчээрийн доройтол
  • Тэгээд үнэхээр уран хортой гэж үү?

Нэг судалгаа байна аа

  • 2019 онд ургийн гаж хөгжлийн талаар судалгаа хийжээ.
  • Нийт 21 аймгаас Дорноговь аймаг малын гаж хөгжлөөр 11-т жагссан байна.
  • Хамгийн сонирхолтой нь уул уурхайгүй аймаг гэгддэг Архангай, Төв аймаг жагсаалтыг тэргүүлсэн.
  • Судалгааны үр дүн нь малын эрхтэн тогтолцоо болон бүтэн биед тохиолддог эмгэгүүд буюу ургийн гаралтай гаж хөгжил нь Монгол орны бүх аймагт тохиолдож байна гэжээ.
  • 2023 онд Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос дахин Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Хөвсгөл сумдыг хамруулан дахин малын эрүүл мэндийн судалгааг хийсэн.
  • Судалгааны үр дүнгээр дээрх гурван сумын мал сүргийн эрүүл мэндийн байдал онцгой ялгарах зүйлгүй, мал сүрэг нийтдээ хоол тэжээлийн болон усны дутмагшилд орсон байна гэжээ.
  • Харин ургийн гаж хөгжлийн статистик дүнгээр Дорноговь аймаг улсын хэмжээнд 16-д жагсаж, 2019 оны үзүүлэлт нь бүр сайжирсан байна.

Гэрээ хийгдэх үү?

  • Ураны хайгуул хийгдэж байх үед буюу 1997-2010 онд хөрөнгө оруулалт хийгдэх үү, хэдэн сая долларын хөрөнгө оруулалт хийх санал тавих бол зэрэг асуулт монголчуудын дунд байсан.
  • Энэ гэрээ хийгдэх асуудал 2023 оноос яригдаж, Монгол-Францын хоёр ерөнхийлөгч харилцан айлчлалыг ч хийсэн юм.
  • Тэгвэл энэ гэрээ хийгдэх эсэхийг энэ парламент, ялангуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо шийдэх бололтой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe