Toxic нөхөрлөлийн гунигт түүхүүд
Бид үнэхээр сайн найзууд байсан. Гэхдээ тэр хэзээ ч миний өмнөөс баярлаж байгаагүй. Надад ямар нэг сайхан зүйл тохиолдоод түүнд хэлэхэд миний өмнөөс баярлахын оронд өөрийнх нь амьдралд минийх шиг сайхан зүйл тохиолдсонгүй гэж гомдоллодог байсан. Би нэг удаа зулбаж, хүүхдээ алдсан. Энэ тухайгаа сэтгэл хөдлөлөө дарж байгаад аль болох уйлахгүйг хичээн найздаа хэлсэн чинь “чамайг жирэмсэн болоогүйд бурхандаа талархъя. Чамайг хүүхэдтэй болсон бол би уйлах байлаа” гэж хэлсэн. Тэгэхээр тэр биш би жирэмсэн болоод хүүхдээ төрүүлсэн бол тэр уурлах байсан байгаа юм. Тэгээд л цаашид найзалж чадахгүй юм байна гэж шийдсэн дээ.
***
Бид коллежоосоо хойш найзалсан. Гэтэл нэг өдөр тэр нүцгэн зургаа явуулаад намайг “нөхөртөө үзүүл дээ” гэсэн. Манай нөхрийн бодол, шүүмжийг сонсохыг хүссэн юм байх өө. Болзож байгаа залуудаа зургаа явуулахын тулд нөхрөөр минь зургаа сонгуулах гэж байсан. Тэгээд л найзыгаа бүх юмаараа блок хийсэн дээ.
***
Шинэ хотод нүүж ирээд нэг охинтой танилцаж, маш хурдан дотноссон. Одоо бодоход бид хоёрын дунд маш их toxic харилцаа байжээ. Нэг удаа хоёр эрэгтэй найзтайгаа хамт аялалд явахаар намайг дуудсан юм. Аяллын төгсгөлд л тэр гурав дундаа групп чаттай, тэр групп чатаараа намайг шоолж, миний ярьсан, хэлсэн бүхнийг хоорондоо ярьж доромжилдог байсныг олж мэдсэн. Яаж мэдсэн гэхээр буцах замдаа метронд явж байгаад хажууд сууж байсан найзынх нь чатаас харчихсан юм. “За зүгээр дээ, 30 минутын дараа тэрнээс саллаа” гэсэн байсан. Энэ явдлаас хойш 5 жил өнгөрсөн ч одоо ч муухай санагддаг хэвээр.
***
Тэр надад үнэхээр сайн ханддаг байсан болохоор би сайн найзаа л гэж боддог байсан. Гэтэл миний ардуур худлаа цуу яриа тараадаг байсан юм билээ. Хамт ажилладаг хүмүүстэйгээ миний жинг ярьж, доог тохуу хийсэн бичлэгийг нь үзтэлээ түүнийг тийм хүн гэж бодоогүй. Бүр намайг “дэлхийн бөмбөрцөг шиг бүдүүн” гэж хэлээд над дээр “7 тивийг байршлаар нь наамаар байна” гэсэн байсан.
Toxic найзын шинжүүд
Toxic нөхөрлөлийн талаар сэтгэл судлаач юу хэлэв?
Сэтгэл судлаач Л.Зүчи
Toxic нөхөрлөлийг хамгийн энгийнээр тайлбарлавал, хүн аливаа шийдвэр гаргахдаа гарах үр дагаврыг нь өөрөө хариуцахыг хүсэж, мэдэж, эрх чөлөөт байдлаа хадгалж байгаад бусдадаа саад учруулан ятгах зэргээр хүсээгүй үр дүнд хөтлөхийг хэлж болох юм.
Баттай хэлж чадах зүйл гэвэл судалгаагаар нотлогдсон буюу архи, тамхи эрүүл мэндэд хортой байхыг нь мэдсээр байхад худлаа мэтээр ятгах, дээрэлхэлт, хүчирхийлэл буруу гэдгийг үгүйсгэн тухайн үйлдэлдээ татан оролцуулж байвал бодитоор toxic харилцаа бий болно.
Бие хүний онцлог өөр тул туулсан, мэдэрсэн зүйлээсээ шалтгаалж toxic байж болох үйлдэл, хандлага гаргаж болно. Гэхдээ тэр хэвээрээ үлдчих тухай ойлголт огт биш.
Toxic санагдсан хүн бүрээс зайгаа бариад байвал буцаад бидний харилцааны ур чадвар хөгжихгүй. Харин орчин тойрноосоо болон нийтлэг эрүүл зан үйлээс суралцах зэргээр хөгжих, сайжрах гарц бий. Мэдээж шууд буруу зүйлд уруу татаад байвал зайгаа барих хэрэгтэй.
Сэтгэгдэл үлдээх