Эрчим хүчний реформыг хэрхэн хийх вэ?

.Graph
2024-10-29

Эрчим хүчний реформ хийх ажлыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ахалж, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон С.Одонтуяа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, Б. Найдалаа, Ч.Анар, Д.Энхтуяа, Ж.Золжаргал зэрэг УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй урагшилж буй.

Нийтлэлийг зургаар үзэх бол энд дарна уу.

Энэ салбарт реформ хийх шаардлага юу байв?

ЗГ-аас дэвшүүлсэн 14 мега төслөөс зөвхөн 8-ыг нь хэрэгжүүлэхэд 600 МВт шаардлагатай гэх тооцооллыг ажлын хэсэг гаргажээ. Гэхдээ мега төслөөс наана санах ёстой зүйл бол бид дотоодын нийт хэрэглээнийхээ 20 хувийг импортлон авч буй. Ингээд бодохоор мега төслүүд хэрэгжих эсэх нь эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлж чадах эсэхтэй шууд холбогдож байна. Мөн эрчим хүчний салбар хооронд өрийн сүлжээ үүсэж, 2024 оны байдлаар энэ салбар 1.8 их наяд төгрөгийн урт хугацааны зээлтэй, 357.2 тэрбумын богино хугацааны өр төлбөртэй болжээ.

Гэхдээ энэ салбар үргэлж алдагдалтай байсан уу гэвэл үгүй.

Харин сүүлийн жилүүдэд салбарын алдагдал өссөн. Энэ нь шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотой хэмээн үздэг.

 

Тэгвэл реформоор яг юу хийх юм?

  • Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоно
  • Тарифын шинэчлэл хийнэ
  • Төрийн өмчит компанийн засаглалыг бий болгоно
  • Өрсөлдөх чадвартай ногоон эрчим хүч рүү аажим шилжилт хийнэ
  • Эрчим хүчний салбарыг либералчилна
  • Өрхүүдийн тоолуурыг ухаалаг тоолуур болгон солино. Үүнээс  130 тэрбумыг хэмнээд зогсохгүй хэмжиж чадсанаар хэмнэж чадна гэв. 

Одоогийн байдлаар цахилгааныг өртгөөс нь 80 төгрөгөөр хямд, дулааныг 36 төгрөгийн алдагдалтай үнээр өрхүүдэд нийлүүлж байна. Энэ үнийг индексжүүлэн нэмнэ.  Ингэхдээ өртөгт нь хүргэж  28-30 хувиар нэмнэ. 

Энэ үнийн нэмэгдэл таны амьдралд хэр дарамт болох вэ гэвэл бараг л мэдрэгдэхгүй. 

Яагаад гэвэл эрчим хүчний дундаж өрхийн сарын зардал 30 мянган төгрөг байна. Энэ нь дундаж монгол өрхийн хэрэглээний зардлын 5 хувьд ч хүрдэггүй. Ерөнхийдөө бид univision, гар утасны төлбөрөөс хямдаар эрчим хүч хэрэглэснээр ирснийг үүнээс харж болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe