Дэлхий нийтээрээ facebook, x, instagram, tiktok-оос мэдээлэл авч байна.
Цахим сүлжээний платформуудад олон дагагчтай, нөлөө их байх тусам нийгэмд эзлэх байр суурь өндөрт тооцогддог болсон. Энэ жишгээр манай улсад ч олон дагагчтай зарим хүмүүс өөрийн нөлөөг ашиглан “эх оронч” багны дор эх орноо хорлон сүйтгэж буй явдал багагүй.
Учир юу гэвэл уул уурхайн салбар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 29.6 хувийг бүрдүүлдэг. Мөн Монгол Улсын төсвийн орлогын бүрдүүлэлтэд голлох нөлөө үзүүлдэг.
Засгийн газраас энэ салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ хэмээн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан. Гэтэл нөгөө талд энэ салбарыг эсэргүүцдэг, тэмцдэг иргэд бий. Тэд үр нөлөө, ач холбогдлоос илүүтэй эрсдэлд дөрөөлсөн худал ташаа, төөрөгдүүлсэн мэдээлэлд автах хандлага багагүй байна.
Хамгийн сүүлийн жишээг авч үзье.
Уг төсөл нь хүн ам, мал амьтан, байгаль орчинд хор хөнөөл учруулах эсэх болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажилладаг эсэхийг төрөөс тогтмол хянаж шалган заавар зөвлөмж өгдөг байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан 88.89 хувьтай үнэлсэн.
Уг шалгалтын танилцуулгад Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд Засгийн газраас өгсөн чиглэл нэг бүрчлэн дурдсан байх ба тэр дунд хүний эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг хангах, байгаль орчин хамгаалахтай холбоотой эрх зүйн баримт бичгийг ноцтой зөрчсөн талаар дурдаагүй байна.
Түүнчлэн худал мэдээлэл түгээгч, "хуурамч" эх орончид, тэмцэгчдийн балгаар чухал ач холбогдолтой салбарт чадварлаг боловсон хүчин хомсдох эрсдэлтэй байгаа талаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор С.Жаргалан дурдлаа.
Манай улсад ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль дээр Геологич гэх мэргэжилтэн бэлтгэж байгаа.
Шалтгаан нь орон нутагт ажиллаж байгаа геологи хайгуулын судалгааны ажлыг хийлгэхгүй орон нутгийн зүгээс эсэргүүцэл үүсгэж байгаатай холбоотой энэ мэргэжлийг оюутнууд сонгох дургүй болсон. Төгсөөд, ажлын байргүй болчих юм байна гэсэн ойлголтыг орон нутгийн эсэргүүцлүүд харуулж байгаа учраас үүний хор нөлөө нь ийнхүү илрээд байгаа.
Мөн С.Жаргалан профессор улс эх орны ашиг сонирхол нэн тэргүүнд яригдах салбар ийнхүү "ад үзэгдэх" болсонд харамсаж явдгаа илэрхийлж байлаа.
Энэхүү нийтлэл нь "Баримт нэн тэргүүнд" сүлжээний
олон нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл болно.
Сэтгэгдэл үлдээх