Төрийн оролцоогоор орон сууцны үнэ өсөж, зээлийн хүртээмж буурчээ

Ц.Чимэдцэеэ
2024-11-14

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас “Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам” судалгааны тайлангаа танилцууллаа.

Судалгаанд “орон сууцны зээлийн хүүг бууруулах нь орон сууцны үнийг өсгөх эрсдэлтэй тул иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулахын тулд зөвхөн зээлийн хүүг өөрчлөх бус илүү цогц бодлого хэрэгтэй байгааг харуулж байна” хэмээн дүгнэсэн байна.

Зургаар үзэх бол энд дарна уу.

2013-2023 онд 120 мянган зээлдэгчид 7.7 их наядын хөнгөлөлттэй зээл олгожээ. Үр дүнд нь орон сууцанд амьдардаг өрхийн тоо 40.2-оос 51.2 хувь болж, нэмэгдсэн байна.

Гэхдээ орон сууцны үнэ тогтмол өсөж, зээлийн хүртээмж багассан төрөөс хэрэгжүүлж буй зарим арга хэмжээтэй шууд холбоотой. Тухайлбал, зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон буулгахад, сарын дундаж төлбөр 532 мянгаас 621 мянга болон нэмэгдсэн байна.

Тайланд дурдахдаа хэрэв орон сууцны үнэ тогтвортой байвал энэ үзүүлэлт 8 хувиар буурах байв хэмээсэн.

Мөн Улаанбаатар хотод хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 2022 оноос хойш 2024 оны 1-р улирал хүртэл улиралд дунджаар 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Шинэ орон сууцны 1 метр квадратын талбайн дундаж үнэ 2022 оноос хойш 2024 оны 1-р улирал хүртэл улиралд дунджаар 3 хувиар өсжээ.

Орон сууцны үнэ өсөх шалтгаан энь эрэлттэй шууд холбоотой ба улс төрчдийн олон нийтэд таалагдах сурталчилгаандаа зээлийг хүүг бууруулах зэргээр арга хэмжээ авдаг нь нөлөөтэй.

Мөн 2023 оны байдлаар 17 мянга 400 өрх 1.4 их наядын ипотекийн зээл хүлээж байгаа ч санхүүжилт дутмаг байна.

Хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны хөтөлбөрийн ипотекийн зээл нь орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг 2016 он хүртэл 3-6 дахин нэмэгдүүлсэн ч ийнхүү сүүлийн жилүүдэд санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж чадалгүй, буурчээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe