Ирэх оноос тээврийн хэрэгслийн албан татвар гурав дахин, зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдүүлэхээр тооцоолжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас арваннэгдүгээр сарын 21-ий өдөр ИТХ-д өргөн барьсан 2025 оны Нийслэл Улаанбаатар хотын төсвийн төсөлд ийнхүү тусгасан байна.
Мөн авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэх тухай холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Ийгл" телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцож, мэдээлжээ.
2025 онд Нийслэл Улаанбаатар хот 3,807.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Нийт орлогын 87.8 хувь 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоос, үлдсэн 465 тэрбум төгрөгийг татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тус тус тооцсон аж.
Татварын орлогоос бүрдүүлэх хувь хэмжээ нэмэгдсэн шалтгаан нь 2025 оноос Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай төслүүдийг Нийслэлийн төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн байна.
Дээрх татвар болон төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 200 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлнэ гэв.
Хуулиараа нийслэлийн төсвийг арванхоёрдугаар сарын 5-ны дотор хэлэлцэх батлах ёстой. Сануулахад, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН татвар нэмэхгүй гэж амласан билээ.
Дээрх төсвийн төслийн дагуу иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэхийг тайлбарлая.
Сэтгэгдэл үлдээх