Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд танилцууллаа.
Аудитын зүгээс Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцсэн ч нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах хэд хэдэн боломж байгааг дурдав. Үүнд:
НЗДТГ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардалд төлөвлөлтийн шаардлага хангаагүй, тооцоо, судалгаагүй, нотлох баримтаар дэмжигдээгүй нийт 2.1 тэрбум төгрөгийн арга хэмжээг төлөвлөсөн байна. Тухайлбал,
Нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд нотлох баримтаар дэмжигдээгүй, хэрэгцээ шаардлага тодорхойгүй, үйл ажиллагааны чиг үүрэг давхардсан арга хэмжээнд 3.5 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Тухайлбал,
1 удаагийн шинжтэй, тэвчиж болох, үр ашиггүй зардалд 1,6 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Тухайлбал,
Нийслэлийн өмчийн үйлдвэрийн газруудын дүрмийн сангийн хөрөнгө гэх нэршилтэй 9 тэрбум төгрөг төсөвлөсөн нь нотлох баримтаар дэмжигдээгүй, нэршил, хуваарилалт, зориулалт тодорхойгүй байна.
Мөн Шинэ Зуун мод корпорац ХХК, Нийслэлийн эрсдэлийн удирдлагын сан ХОС ТЗК-ийн дүрмийн санд нийт 7 тэрбум төгрөгийг төлөвлөсөн нь төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1, 15.1.1-тэй нийцэхгүй байна гэж үзэж байна.
Түүнчлэн НИТХ-ын 2024 оны 105-р тогтоолоор "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн дүрмийн санг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсныг урсгал үйл ажиллагаанд зарцуулсан байна. Гэтэл Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд хуулийн этгээдийн дүрмийн сангийн хөрөнгө нэршлээр туссан 12 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулах эрсдэл үүсэж болзошгүй байна гэв.
Сэтгэгдэл үлдээх