Бүтэж бүрэлдвэл манай улсын хөгжилд томоохон ахиц дэвшил авч ирэхүйц төслүүдээ дотоодоосоо санхүүжүүлэх боломжгүй, гадаадаас хөрөнгө оруулъя гэхээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, төдий чинээ алдагдсан боломжийн өртөг бий.
Дахиад битгий алдаасай, олдсон боломжийнхоо үнэ цэн, үр дүнг ойлгож аваасай гээд, эрчим хүчний жишээгээр тайлбарлая.
Манай улс эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангаад, 20 хувийн нөөцтэй байх ёстой ч нөөц байтугай, 20-30 хувийн дутагдалтай. Эрчим хүчний импортод манай улс жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.
Энэ байтугай өнөөгийн нөхцөлд тог цахилгаанаа хуваариар таслуулах дээрээ тулчихсан. Тэгвэл асуудлыг шийдэж болох хэд хэдэн төсөл гацчихаад байна.
Эгийн голын усан цахилгаан станц
Гацсан жил: 33
Хөрөнгө оруулалт: БНХАУ Засгийн газар
Алдагдсан боломжийн өртөг:
Гацсан шалтгаан: Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх
Төслийн талаар:
Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сэлэнгийн бэлчирт баригдах ёстой уг төслийг 1991 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол, Швейцари, Италийн компаниуд хамтран байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж байсан.
2006 онд тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Засгийн газраас 50 сая юанийн буцалтгүй тусламж, 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж, мөн ондоо УЦС-ын шавыг тавьсан.
2013 онд ТЭЗҮ-ээ боловсруулж, бүтээн байгуулалт нь Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн судалгааг 2014 онд Францын инженерийн компани хийж, тайланг нь ОХУ руу илгээсэн. Судалгаагаар Байгаль нуурын хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг 0.023 хувь гэж тооцсон нь бараг ямар ч нөлөө үзүүлэхгүй хэмээх дүгнэлт гарсан.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
Гацсан жил: 6
Гацсан шалтгаан: Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх
Хөрөнгө оруулалт: БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компани
Алдагдсан боломжийн өртөг:
Төслийн талаар:
Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Увс аймгийн Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Баяннуур хэмээх гурван сумыг дамнана. 2018 оноос яригдаж эхэлсэн ч байгаль орчин сүйтгэнэ гэсэн шалтгаанаар иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг.
Харин мэргэжлийн байгууллагууд энэ төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гурван удаа хийхэд сөрөг нөлөөлөл бага гэсэн дүгнэлт гарчээ. Харин агаарын чийгшил нэмэгдэж, орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэсэн.
Багануурын цахилгаан станц
Гацсан жил: 9
Гацсан шалтгаан: Хэтэрхий өндөр хүчин чадалтай учир бусад станцууд зогсоно
Хөрөнгө оруулалт: БНХАУ
Алдагдсан боломжийн өртөг:
Төслийн талаар:
Багануур дүүрэгт босох уг бүтээн байгуулалт 2015 онд концессын гэрээгээр баталгаажиж, 25 жилийн дараа нэг ч төгрөг төлөлгүйгээр Монгол Улс өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам.долларын гэрээнд манай Засгийн газраас ямар ч баталгаа шаардаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд зааснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ.
Тав дахь жилээс хоёр блокыг тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уян хатан нөхцөлийг гэрээнд заасан байжээ
Гэсэн ч 2017 оноос хойш дээрх шалтгааны улмаас зогссон ба өнгөрсөн оны 9-р сараас энэ ажил буцаад эрчимжиж эхэлж буй юм.
Дээрх бүх хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хөрөнгө оруулагчдын итгэлийг бид аль хэдийн алдаж орхисон. Одоо харин цаашдаа яавал дээр вэ гэсэн асуултад алдаагаа давтахгүй байх ухаарлыг суулгах л үлдээд байна.
Сэтгэгдэл үлдээх