Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 76 жилийн тэртээ 1948 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталсан. Уг баримт бичгийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хууль эрх зүй, соёлын ялгаатай төлөөлөгчид боловсруулжээ. Баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг АНУ-ын Ерөнхийлөгч Теодеор Рузвельтын эхнэр Элеонара Рузвельт удирдаж байв.
Энд дарж, нийтлэлийг зургаар үзээрэй.
Ийнхүү бүх ард түмний ололт амжилтыг нийтлэг жишиг болгон тунхаглажээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар хүнд төрөлхөөс заяасан үндсэн эрхийг баталгаажуулсан. Мөн олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн үндэс болсон юм. Иймдээ ч 1950 оноос хойш жил бүр 12-р сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Монгол Улс ба хүний эрх
Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элсэн Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг 300 орчим ОУ-ын пактуудыг соёрхон баталсан. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан тунхагласнаар ХЭТТ-ыг суурь үзэл баримтлалаа болгосон юм. Мөн 2003 онд “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хүний эрхийг хангах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тус хөтөлбөрийг 20 жилээр төлөвлөсөн ба өнгөрсөн онд хэрэгжилт нь дуусаад, дараагийн хөтөлбөрөө батлах шаардлагатай тулгарчээ.
Ийнхүү энэ оны 9 дүгээр сард дараагийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.
Энэ оны “Хүний эрхийн өдөр”-ийн онцлог юу байв?
Энэ жилийн НҮБ-ын Хүний эрхийн компанит ажил нь “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриан дор хүний эрх бол урьдчилан сэргийлэх, хамгаалах, өөрчлөх, шийдвэрлэх арга зам гэдэгт анхаарлаа хандуулж байгаа аж. НҮБ-аас энэ өдөр ач холбогдлыг хүлээн зөвшөөрөх, сөрөг хэвшмэл ойлголт, буруу ойлголттой тэмцэхэд хүний эрхийн хөдөлгөөнийг сэргээхийг уриалж байна.
НҮБ-ын Хүний эрхийн тэргүүн Волкер Тюрк “Санал өгөх, үзэл бодлоо илэрхийлэх, хөдөлмөрлөх, эмэгтэйчүүд адил цалин авах эрхийн төлөө өмнөх үеийнхэн тэмцэж, бүр амь насаа алдаж байсан" хэмээн дэлхийн иргэн бүр эрхээ мэдэж, үнэлж байхыг сануулан дурслаа.
Сэтгэгдэл үлдээх