Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-нд буюу цар тахлын эхэн үед БНХАУ-д айлчлал хийхдээ Монголын ард түмнээс тусламж болгож, 30 мянган хонь бэлэглэсэн билээ. Ийнхүү суурь нь тавигдсан ажил цар тахлын хөл хорио, тусгаарлалтыг давсаар аравдугаар сард бүтэж, БНХАУ-ын хилийн дээс давсан байдаг.
Тухайн үед 30 мянган хонийг цар тахал гарсан Уханий эмч нарт өгсөн гэх ерөнхий мэдээлэл олон нийтэд хүрсэн. Гэвч үүний цаана ямар ажил өрнөснийг одоо өгүүлье.
30 мянган хонио шалгаруулав.
Ерөнхийлөгч хоёрдугаар сард хонь бэлэглэнэ хэмээн мэдэгдсэнээс хойш олон малчин хониор хандив өргөж байсан. Тухайлбал, Завхан аймгийн малчид 2234 хонь, Булган аймгийн малчид 1500 хонь гэх мэтчилэнгээр хандивлаж байв.
Тухайн үед З.Мэндсайхан сайдаар ахлуулсан Хятадад бэлэглэх 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсэг байгуулагдсан байсан ба уг Ажлын хэсэг хандивын хонинуудыг тодорхой мөнгөн дүнгээр худалдаж авчээ.
Учир нь, Хятадад бэлэглэх хонийг сонгохдоо хамгийн тарга тэвээрэг сайтай гэснийг шилж авсан гэнэ. Айлын хоттой хониос хамгийн өнгөтэй өөдтэй гэснийг нь сонгож авч байгаа учир үнэгүй авах нь зохисгүй гэж Ажлын хэсэг үзсэн аж.
Ингээд 30 мянган хонь худалдаж авах зардал 2.9 тэрбум төгрөгийг Эрдэнэс Тавантолгой ТӨХК-аас гаргасан юм.
30 мянган хонио хил давуулав
30 мянган хонь цугларсны дараа хил давуулах ажил нэлээн саатжээ. Яагаад гэвэл, хонийг цугларсан дариуд хил давуулах боломжгүй бөгөөд малын халдварт өвчнөөс сэргийлэх тусгаарлалт хийх ёстой байсан аж. Мөн Хятадын талаас малын эмч нар орж ирж тэрхүү тусгаарлалтыг хийх ёстой байсан ч Монгол Улс хилээ хаасны улмаас гаднаас хүн нэвтрэх боломжгүй болж, 30 мянган хонийг тусгаарлах үүрэгтэй малын эмч нарын хилийн цаана гацсан байна.
Урт хугацааны тусгаарлалтаас болж хонинууд тарга тэвээргээ бага зэрэг алдсан ч хоёр талын харилцааны үр дүнд 30 мянган хонийг хил давуулжээ.
30 мянган хонь Эрээнд очив
30 мянган хонины эхний хэсэг болох 12 мянган хонийг аравдугаар сарын 22-нд Эрээн хотод авчирч, нядалсан юм. Хонины махыг “Монголоос хандивласан хонь” хэмээх шошготой хайрцагт савлажээ. Ийнхүү бэлтгэсэн махыг Эрээн хотоос Хубэй мужийн Ухань хот руу илгээжээ. Харин үлдсэн 18 мянган хонийг Хятадын хүсэлтээр амьдаар нь нийлүүлсэн билээ.
30 мянган хонь Уханьд очив
2020 оны байдлаар Ухань хотод Хятадын өнцөг булан бүрээс дайчлагдсан 43 мянга гаруй эмч, 57 мянга гаруй сувилагч, 16 мянга гаруй эмнэлгийн ажилтан ажиллаж байлаа. Ийнхүү Хятадын өнцөг булан бүрээс дайчлагдан ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилтнуудад “Монголоос хандивласан хонь”-ны махыг хүлээлгэн өгөв.
Өөрөөр хэлбэл, Монголын хонины мах зөвхөн Уханий эмч нарт бус Хятадын муж бүрд тархсантай адил юм.
Өвөрмонголчууд хэрхэн хүлээж авав
Ухань дайчлагдан ажиллаж байсан 117 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчдын дунд Өвөрмонголоос дайчлагдан ажиллаж байсан хүмүүс ч байжээ.
Өвөрмонгол эмч нар хонины мах гардан авахдаа “Ар Монголоос ирсэн мах” хэмээн ихэд хүндэтгэж, дээл гоёлоо өмсөн хүлээж авсан байна. Уханьд ажиллаж байсан эмч нараас хамгийн баяртай байсан нь Өвөрмонголчууд байсныг Ажлын хэсэгт багтан ажиллаж байсан мэргэжилтнүүд ярьж байлаа.
Хятадын иргэд ихэвчлэн тахиа, гахайн мах иддэг бол Өвөрмонголчууд үхэр, хонио хариулахын сацуу үхэр, хониныхоо махыг иддэг хэвээр юм.
Хонины дипломат ажиллагаа
Монголын талаас бэлэглэсэн 30 мянган хонь нь хоёр орны харилцаанд эерэг нөлөө үзүүлж, хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг сайжруулах, Хятад, Монголын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.
Монголын олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү уг айлчлалыг “жижиг улсын дипломат ялалт”, “Монголын эерэг дүр зургийг Хятадын ард түмэнд түгээх ухаалаг шийдвэр” хэмээн тухайн үед тодорхойлсон байдаг.
30 мянган хонины хариу хэрхэн ирэв
2020 оны 12-р сард БНХАУ-ын Хубэй мужийн Ардын засгийн газрын төлөөлөгчид шинэ төрлийн корнавирустэй хийх тэмцэлд хандив тусламж өргөсөн Монголын ард түмэнд хариу бэлэг барих шийдвэр гаргав.
Тус мужийн Намын хороо, Засгийн газраас манай УОК-т
Сэтгэгдэл үлдээх