Азийн номер 1 баг болох “The Mongolz” баг өнөөдөр 14 цагаас MOUZ” багтай тоглоно

Б.Сувданзаяа
2024-12-12

Counter Strike-2 (CS2) -ийн “Perfect World Shanghai Major 2024” тэмцээн Шанхай хотод болж байгаа бөгөөд Ази оронд анх удаа зохион байгуулагдаж байгаа билээ. 

Дэлхийн чансааны 5-д бичигдсэн анхны Ази баг, Азийн номер 1 баг болох “The Mongolz” баг дэлхийн аваргын шилдэг 8 багийн нэгээр шалгарсан байгаа бөгөөд өнөөдөр 14:00 цагаас MOUZ” багтай тоглоно. Уг тоглолтод хожвол semifinal-д шалгарах юм. Ази тивээс анх удаа Монгол залуусаас бүрдсэн “The Mongolz” баг “Major” буюу дэлхийн аваргын түвшний тэмцээнд, дэлхийн чансааны 1,6,8-д бичигдэж байгаа багуудыг хожиж, шилдэг 8-д шалгарсан билээ. Тус тэмцээний хамгийн залуу тоглогч 17 настай “The Mongolz” багийн “Mzinho” бөгөөд оролцож байгаа багуудаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг юм. 

“The Mongolz” багийн дэлхийд чансаагаараа Valve: 5-р байр, HLTV: 7-р байранд бичигдэж байгаа юм. The Mongolz багт Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), М.Азбаяр (senzu), Б.Аюуш (mzinho), Б.Өсөхбаяр (910) нар тоглож байна. Тэд энэ жилийн оролцсон тэмцээнээс одоогоор $885,000 орлого олоод байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe