Засгийн газраас ураны хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан онцлох тоонуудыг танилцуулъя.
27 жил
Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах гэж буй Францын Орано майнинг компани нь 1997 онд Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж, хайгуул хийж эхэлжээ. Ийнхүү 27 жилийн дараа хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-д өргөн баригдаж байна.
500 сая ам.доллар
Хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт 500 сая ам.доллар байна. Энэ нь 1.7 их наяд гаруй төгрөг юм.
15 татвар
Манай Засгийн газраас 15 татвар, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан байна. Үүнд, АМНАТ, давуу эрхийн ногдол ашиг гэх мэт байх аж.
90 хувь
Төслийн нийт ажилтны 90-ээс дээш хувь нь заавал Монгол Улсын иргэн байна гэж гэрээнд тусгажээ.
60 хувь
Толгой компанийн нийт туслан гүйцэтгэгч компаниудын 60 хувь нь заавал Монгол Улсын компани байна.
2028 он
Ураны уурхай ашиглалтад орно. Уурхайд газар доор уусган олборлох аргаар уран олборлоно.
20 жил
Францын Орано майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилийн хугацаатай байгуулна. Ингэхдээ Цөмийн энергийн тухай хуулийг үндэслэл болгожээ.
3 жил
Хөрөнгө оруулалтын гэрээнд 3 жил тутамд байгаль орчны аудит, 5 жил тутамд нөхөн сэргээлтийн төлөвлөгөө хийнэ гэж тусгасан байна.
10 хувь
Засгийн газар давуу эрхийн 10 хувийг эзэмшинэ. Ингэснээр ямар ч хариуцлага хүлээхгүйгээс гадна хөрөнгө оруулалт хийхгүй. Мөн ТУЗ дээр хориг тавих эрхтэй байна.
51 хувь
Компанийн жилийн орлого 51 хувь хүрэхгүй бол хөрөнгө оруулагч талаас тохируулгыг хийж, заавал энэ хувьд хүргэнэ.
Сэтгэгдэл үлдээх