Байр суурь: Ерөнхийлөгч агсан П.Очирбатын дурсгалыг хүндэтгэн хэн, юу хэлэв

Ж.Номин
2025-01-24

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдсэн билээ. Түүний дурсгалыг хүндэтгэж, улс төрийн төлөөллүүд эмгэнэл илэрхийлж, дурсамжаа хуваалцсаныг хүргэж байна. 

...
Zogii.mn

Монгол улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр таалал төгслөө. Тэрбээр 1942 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төржээ.

...
Graph.mn

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч агсан П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлаж, оршуулгын комисс байгуулан, эмгэнэлийн дэвтэр гаргав.

...
Graph.mn

П.Очирбат агсны дурсгалыг хүндэлж, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Сөүлийн гудамжнаас I сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг П.Очирбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

...
News.mn

Төв шуудангийн уулзвараас Төрийн ордон хүртэл Хөсгийг “Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит 032 дугаар ангийн морьт торгон цэргийн салааны 31 цэргийн алба хаагч зална.

Эсрэг

Дэмжсэн

2025-01-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Та төрийн томилолт, түмний сонголт, тэнгэрийн цагийн тохиолоор ардчилсан Монгол Улсын анхны хэмээх олон түүхэн үйл хэргийн эзэн байж, эрх зүйт төрийг төлөвшүүлэх их үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.

...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан

Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг тогтоосон ардчилсан Үндсэн хуулийг “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” хэмээн нотлон үзэглэсэн түүхт хүмүүн байв.

...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Монгол Улсын ардчилсан парламентын засаглалыг дэмжсэн түүний байр суурь цаг хугацаа өнгөрөх тусам үнэлэгдэх бахархалт өв билээ.

...
Хотын дарга асан Э.Бат-Үүл

Үнэн бол монголчууд бид түүнд маш том хөшөө босгон хүндэтгэж явах ёстой “Тэнгэрийн элч” билээ. Харийн колоничлолоос Монгол Улсаа чөлөөлж чадсан гайхамшигтай удирдагч. Ард түмнийхээ эв эеийг олохдоо түүн шиг урлагтай удирдагч ахиж төрөх болов уу.

...
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь би сонгуулийн штабын орлогч даргаар МСДН-аас томилогдон ажиллаж байв. Тэр сонгуульд П.Очирбат гуай ялж Ерөнхийлөгч болсон юм. Харилцаа сайтай, хошин шогийн өндөр мэдрэмжтэй, хээгүй монгол эр хүн байсан.

...
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр

1987 онд П.Очирбат ЗХУ-ын “Новое время” сэтгүүлд ярилцлага өгөв. “Эрдэнэт үйлдвэр БНМАУ-д ашиггүй, харин ч манай улсаас татаас авдаг тул 2 улс хамтын ажиллагааны механизмаа эргэн харах шаардлагатай” гэж хэлж тэр үеийн залуус бидний амьд шүтээн болж билээ.

...
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл

Ерөнхийлөгч маань байнга л эгэл даруухан хэр нь хөгжилтэйгөөр дурсагддаг байлаа. Даанч мань хүнээс хойш төрийн хүн эгэл, ердийн байхын бахархал уусан ууссаар алга болсон санагддаг.

...
АН-ын дарга асан С.Эрдэнэ

Монголын бас нэг домог болсон лидер улстөрч Монгол төрийн том тулгуур багана бөхийлөө. Түүнийг сайн муу хэлэхээсээ илүү Монголын Ардчиллын амьд түүх бахархал болсон түүхэн хүн байсныг санах хэрэгтэй.

...
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

Ерөнхийлөгч П.Очирбат маань Монголын түүхийн нэн эгзэгтэй, социалист ухамсраасаа салах хүнд үед төрийн жолоог барьж заяаг нь тэтгэж явсан.

...
Монгол Улсын Төрийн соёрхолт, МУСГЗ, яруу найрагч С.Оюун

Хэлсэндээ байдаг, хүний итгэлийг дааж чаддаг, өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болдог, яах аргагүй төрийн хүн байсан. Ардчилсан зарчим гэдгийг үлгэрлэж харуулъя гэж боддог. Тиймдээ ч хүмүүсийг сонгож авч ажиллуулахдаа үргэлж зөв бодлоготой байсан.

...
Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн

Та бол биднийхээ хувьд үлгэр дуурайлтай, нөхрийн ханилгаатай, ардын ёс жудагтай, буян нүглийн дэнсийг тээсэн, амласан зорьсондоо хүрдэг, тоглоом шоглоомтой, ёстой л эр хар монгол байлаа.

...
Улс төр судлаач О.Чулуунбилэг

Тэр сүүлийн 300 жилд монголчууд өөрсдийн хүслээр төрийн тэргүүнээ сонгож, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн анхны монгол удирдагч байв. Алдаа нь ч оноо нь ч хэн нэгэн Ли, Иваных биш тусгаар тогтносон улсын удирдагчийн шийдвэр байв. Ийм эрх чөлөө мөнх байгаасай

...
Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Дэлхийд Монголын аюулгүй байдлын баталгааг, Монголдоо ардчилсан Үндсэн хуулийг Та гардаж авч үлдээсэн. Монголдоо чадах бүхнээ зориулж, сайн бүхнээ үлдээсэн Та. Газарт мөртэй, тэнгэрт суудалтай, Эх Монголдоо хосгүй өв үлдээсэн хүн шүү Та.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe