Ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 1900 гаруй иргэн байна

.Graph
2025-01-27

2024 оны эцсийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 512 тэрбумд хүрчээ. Авлага ийнхүү нэмэгдэж, сан мөнгө санхүүжилтгүй болсны улмаас 1900 гаруй иргэн ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй болсон байна. 

Даатгуулагч нийт 24 сар, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй ажилгүйдлийн даатгалд хамрагдсан бол тэтгэмж авдаг. Энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар ажлын 76 хоногийн хугацаанд хуваан олгодог. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилласан жилээс хамаарч цалингийн 70 хүртэлх хувиар 3 сарын хугацаанд олгодог хуультай. Энэ нь иргэн дараагийн ажилдаа орж, нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлснээр зогсдог.

                             АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРД БАГТААН БҮРЭН ОЛГОНО

Ажил олгогч, ажилтан ажилгүйдлийн даатгалын санд 0.7 (0.5;0.2) хувийн шимтгэл төлдөг. Ажилгүйдлийн даатгалын сангаас 2024 онд ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ. 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөсөн.

2024 онд өглөг үүсгэсэн зарим хүний тэтгэмжийг энэ сард бүрэн олгоно гэж НДЕГ-аас мэдээлж байна. 

                            Нийгмийн даатгалын сангийн өрийг харвал

₮10,000-аас ₮1,000,000- ийн өртэй 13,989 ААНБ, 12,000 иргэн 

₮1,000,000-аас ₮10,000,000 сая төгрөгийн өртэй 17,143 ААНБ 87 иргэн 

₮10,000,000- ₮100,000,000 өртэй 5839 ААНБ 91600 иргэн

₮100,000,000-аас ₮500,000,000 өртэй 606 ААНБ 51,000 иргэн 

₮500,000,000-аас ₮1,000,000,000 өртэй 50 ААНБ 16310 иргэн 

₮10,000,000,000-аас дээш өртэй 1 ААНБ 38 иргэн 

Үүнээс харвал, Нийгмийн даатгалын санд өртэй 37'628 ААНБ, 171035 иргэн өртэй байна. 

Багцлаад харвал, 100 саяас тэрбум хүртэлх төгрөгийг өр үүсгэсэн ААНБ-иудын улмаас хамгийн олон иргэн хохирч байна. НДШ төлөлт тасалдсанаар зээл авах, визэнд орох, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх хязгаарлагддаг. Нөгөө талаас ажилтандаа цалин олгохдоо төлж байгаа НДШ компаниудад их бага хэмжээгээр дарамт үүсгэж байгаа эсэх асуудал ч хөндөгдөнө. Ямартай ч одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд хагас их наядын НДШ-ийн өр авлага үүссэн нь шийдэх ёстой асуудал болоод байна. Энэхүү өр авлагын улмаас 324 мянган даатгуулагчийн эрх ашиг их бага хэмжээгээр хохирч байна. Мөн тус сангаас олгогддог зарим халамжийн мөнгө санхүүжилтгүй болж олгогдохгүй гацжээ. 

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, НДШ-ийн хувь хэмжээг өөрчлөх эсэх санал асуулга эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэхүү татварын багц хуульд өөрчлөлт оруулах санал асуулгад иргэн, ААНБ-иуд өргөнөөр оролцож тулгамдсан асуудлаа хуулийн хүрээнд шийдүүлэх боломж байж болох юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe