Татварын багц хуулийн хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын даргын 2024 оны 12 сарын 2-ны өдрийн 292-р захирамж гарсан. Ийнхүү татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт бэлтгэх, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллаж буй. Ажлын хэсэгт орсон УИХ-ын есөн гишүүн сүүлийн нэг сарын хугацаанд ажиллаж, 120 мянга орчим иргэн, ААН-ээс санал авчээ.
Сүүлийн 5 жилд эдийн засаг хурдацтай өсөж, Татварын багц хуулийг дөрөв дэх удаагаа шинэчлэх асуудлыг ярилцаж буй. Хамгийн сүүлийн татварын багц хуулийн өөрчлөлтөөр И-Баримтын системийг нэвтрүүлж, НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэлсэн юм.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, олон улсын байгууллагуудын зөвлөмж, татвар төлөгчдийн саналд үндэслэн дараах асуудлуудыг татварын багц хуулийн шинэчлэлд тусгуулахаар Ажлын хэсэг шийдвэрлэжээ. Үүнд:
Одоогийн хуулиар ААН-ын НӨАТ дээр ЖДҮ-г дэмжих зорилгоор 300 саяас 1 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүд 1 хувийн татвар төлөх боломжтой байдаг. Үүнийг эдийн засаг, инфляцтай уялдуулж тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх асуудлыг тусгасан. Мөн 6 тэрбумаас дээш орлоготой ААН-үүдэд шатлалыг оновчтой тогтоох шаардлагатай байна. Учир нь мөн тооны орлоготой ААН-үүд 25 хувийн татвар оногддог учир компаниа задлах, хиймлээр үүсгэх тохиолдол гардаг аж.
Сэтгэгдэл үлдээх
Татварын 90 хувийн хөнгөлөлт үзүүлэхдээ шууд л авдаггүй баймаар байна. Авчихаад буцааж өгөхгүй гэж шалгаж новширмооргүй байна.
baatar
Дэмжих үү?
0 0