УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргана

.Graph
2025-02-07

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгээ боловсруулж байна гэж мэдээлжээ. Түүний хувьд албажуулахаас өмнө Ерөнхий сайдыг өөрөө улсын Ерөнхий сайд хүн шиг мэдэгдэл хийхийг хүлээж байна гэсэн байна. 

Засгийн газрыг огцруулах тухай албан бичигт "Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Усын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ...", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11-т "Монгол Улсын Ерөнхий сайдыг огруулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах" гэснийг тус тус үндэслэлээ гэжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe