Нээлттэй нийгэм форумаас “Чөлөөт, шударга сонгуулийн зарчмуудтай холбоотой зарим анхаарал татсан асуудал - МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ 2024” ерөнхий тойм гаргалаа. Уг тоймоор өнгөрсөн сонгуулиар ямар ямар хуулийн зарчим алдагдаж, ямар ямар асуудал гарсныг тоймлосон байна. Тоймыг тус форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг бичжээ. Үүнээс онцлох найман асуудлыг хүргэе.
- Сонгууль тэгш эрхийн зарчимд нийцсэнгүй
- УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нийслэлд нэг мандатад ногдох сонгогчдын дундаж тоо 41,068 байсан бол орон нутагт 20,451 байна.
- Мажоритар тойрогт мандатад ногдох сонгогчдын тоог эн тэнцүү байхаар төгс хуваарилалт хийх боломжгүй.
- Гэвч хэт их зөрүүтэй байх нь ардчилсан сонгуулийн тэгш эрхийн зарчимд үл нийцнэ.
- Тойргуудыг харьцуулж үзвэл мандатад ногдох сонгогчдын тоо 18,864-с 52,250-ийн хооронд хэлбэлзэж байгаа нь сонгууль тэгш байх зарчим хэрэгжихгүй байгааг илэрхийлж байна.
- Тойргийн мандатын тоог УИХ шийдэх нь оновчгүй
- Тойргуудыг харьцуулж үзвэл мандатад ногдох сонгогчдын тоо 18,864-с 52,250-ийн хооронд хэлбэлзэж байгаа нь сонгууль тэгш байх зарчим хэрэгжихгүй байгааг илэрхийлж байна.
- Цаашид сонгуулийн тойргийг байгуулах, тойрогт ногдох мандатын тоог тогтоохдоо УИХ-ын олонх шийдэх нь оновчгүй.
- Харин олон улсын сайн туршлагыг даган бие даасан, мэргэжлийн хороо байгуулж, сонгогчдын саналыг тусган ил тод шийдвэрлэдэг болох нь сонгуулийг шударга явуулахад дөхөмтэй болно.
- Иргэд саналаа чөлөөтэй гаргаж чадаагүй
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд тойрогт ногдсон мандатын тооноос...дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналыг хуудсыг хүчингүйд тооцохоор заасан.
- Энэ нь ардчилсан сонгуулийн “чөлөөтэй” санал гаргах зарчимд нийцэхгүй байна.
- Тойргууд 2-10 мандаттай байсан. Эдгээр мандатаас доош тооны нэр дэвшигчийг дэмжих саналтай сонгогч саналын хуудсаа хүчинтэйд тооцуулахын тулд дэмжихийг хүсээгүй зарим нэр дэвшигчийг нэмж санал тэмдэглэхээс өөр аргагүй байдалд хүрсэн.
- Намуудын манлайлал дутагдав
- Намуудын нэр дэвшигч тодруулах процесс нь намын цөөн тооны лидерүүдийн тохиролцоонд үндэслэн шийдэгддэг байдал давтагдав.
- Нэр дэвшигчдээ тодруулах үйл явцад намын дотоод ардчиллын чухал үзүүлэлт болох намын гишүүдийн оролцоо, ил тод байдал илт үгүйлэгдэж байлаа.
- Ийнхүү энэ сонгуулиар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүн харагдсангүй гэж дүгнэж болохоор байна.
- Нэр дэвшигчид тэгш гараанаас өрсөлдөж чадсангүй
- Сонгуулийг бүсчилсэн том тойргуудад зохион байгуулсан нь сонгогчдод танигдсан, хөрөнгө нөөц илүүтэй нам, нэр дэвшигчдэд ээлтэйбайлаа.
- УИХ-ын гишүүд сонгуулийн өмнө ажлын тайлангаа тавьсан нь тэдэнд давуу талыг олгосон.
- Энэ нь тэгш гараанаас өрсөлдөх нөхцөлийг дордуулаад зогсохгүй сонгуулийн жил төрийн эх үүсвэрийг улс төрийн сурталчилгааны зорилгоор ашиглах нөхцөлийг бүрдүүлж байна.
- Төрийн байр, унаа, алба хаагчдыг сурталчилгаанд ашиглажээ
- Өмнөх парламентаас 33 гишүүн ахин сонгогджээ. Тэдний 12 нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө Алдарт эхийн одон гардуулах, барилгын шав тавих гэх ажлаар нэр дэвшсэн тойргууддаа албан томилолтоор ажилласан байх аж.
- Энэ ажилд төрийн өмчийн байр, унаа, төрийн албан хаагчид гэх мэт нийтийн нөөц, эх үүсвэрийг ашигласан нь нийгмийн сүлжээнд нийтэлсэн зураг, бусад мэдээллээс харагдана.
- Иймд шударга сонгуулийн гол зарчим болох тэгш гараанаас өрсөлдөх нөхцөлийг хангахад чиглүүлж зохих өөрчлөлтийг хуульд тусгах нь зүйтэй.
- Сонгуулийн зардал нэмэгдэв
- 2020 онтой харьцуулахад нутаг дэвсгэр болон сонгогчийн тоо нь өөрчлөгдөөгүй тойргуудад нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ 500 орчим саяар нэмэгдсэн байв.
- Тодруулбал, Баян-Өлгий аймгийн хувьд 405 сая төгрөгөөс 1 тэрбум гаруй төгрөг болсон бол Хан-Уул дүүргийн хувьд 672 сая төгрөгөөс 1,1 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
- Мөн нийт сонгуулийн зардлын дүн 108,515,500.0 сая төгрөг байна. Үүнийг 2020 оны дүнтэй харьцуулахад дорвитой буурсан дүн харагдахгүй байна.
- Сонгууль ил тод явагдсангүй
- Төрийн зарим байгууллага хуулийн хүрээнд нээлттэй байх ёстой мэдээллийг сонгуульд хяналт тавин ажилласан иргэний нийгмийн байгууллагад өгөхөөс татгалзаж ухралт гарав.
- Төрийн байгууллагуудын зүгээс сонгуулийн ил тод байдлын зарчмыг үл хүндэтгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаа нь ардчилсан сонгуулийн үнэт зүйлийг бэхжүүлэхэд гарч ирсэн ололт амжилтыг ухраах хор уршигтай.
Тэр дараах зөвлөмжийг өгөв
- Тойргуудыг сонгууль бүрээр шинээр байгуулдаг зохицуулалтыг халах
- Сонгуульд өрсөлдөгч талууд тэгш гараанаас өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх,
- Сонгуулийн кампанит ажлын хугацааг зохистой тогтоох
- Мандатын тооноос цөөн санал тэмдэглэсэн саналыг хуудсыг хүчингүйд тооцох хуулийн заалтыг өөрчлөх
Сэтгэгдэл үлдээх