37,358
Монгол Улсад 37,358 багш ажиллаж байна.
15%
2024 онд 2131 хүн багш мэргэжил эзэмшиж, 310 буюу 15 хувь нь багшилж байна.
38.2%
- 2010 оноос хойш багш мэргэжлээр 47,173 оюутан төгссөн бол 18,028 нь буюу 38.2% нь мэргэжлээрээ ажиллажээ.
- 5,543Төрийн өмчит сургууль болон цэцэрлэгүүд нийт 5,543 багшийн дутагдалтай. /2024 оны 8 сарын сүүлийн байдлаар/
1120
Төрийн өмчит сургуулиудад хамгийн өндөр буюу 1120 математикийн багш дутагдаж байна
9344
- Одоогоор нийт сурагчдын 50 хувь нь 1800-аас дээш хүүхэдтэй сургуульд суралцаж байна.
- Энэ нь Токиогийн метроны буудалд хүмүүс чихэлдэж буй мэт бүтэн өдрийн турш стресстэй, айдастай орчин болохыг судалгаагаар тогтоожээ.
- Сургуулиуд 1400 хүртэл сурагтай болж, 9,344 багш шинээр нэмэгдэж байж зохист хэмжээ хангагдана.
420
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн босго оноо 420-480 хооронд хэлбэлздэг.
- Багшийн мэргэжлээр суралцах хүсэлтэй элсэгчид хамгийн багадаа 420 оноо авсан тохиолдолд орон нутгийн их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжтой байна.
98
- Монгол Улс 2018 онд анх удаа Олон Улсын Суралцагчдын Үнэлгээний Хөтөлбөр (PISA)-т хамрагдсан.
- Улмаар монгол сурагчид дэлхийн дунджаас 47-98 оноогоор доогуур үнэлэгджээ.
- Математик: Монголын сурагчид дунджаар 425 оноо авсан нь дэлхийн дундаж 472 онооноос 47 оноогоор доогуур.
- Унших чадвар: Монголын сурагчдын дундаж оноо 378 байсан нь дэлхийн дундаж 476 онооноос 98 оноогоор доогуур.
- Байгалийн ухаан: Монголын сурагчид дунджаар 412 оноо авсан нь дэлхийн дундаж 485 онооноос 73 оноогоор бага.
50%
- Боловсролын хүрээлэнгийн судалгаагаар Монгол Улсын багш нарын 30-40% нь мэргэжлийн үнэлгээний шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан.
- БШУЯ-ны тайланд багш нарын 50% нь орчин үеийн сургалтын арга зүй, шинэ технологийг бүрэн эзэмшээгүй гэж дурдсан байна.
- Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтууд тогтмол зохион байгуулагддаг боловч үр дүн багатай, олон багш шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөрийг ойлгохгүй хэвээр байна.
Дээрх тоо баримтаас үзэхэд багш бэлтгэх, ажиллуулах тогтолцоог шинэчлэх шаардлагатай зүй ёсоор тулгарч байна. Иймд дараах хөтөлбөрийг санал болгожээ.
600
- Багшийн мэргэжлийг ур чадвар, боловсролын чанарыг сайжруулахын тулд ЭЕШ-ийн босго огоог 600 болгох шаардлагатай.
36 тэрбум
- Сайн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд нэг оюутанд олгох жилд 6.0 сая төгрөгийн тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.
- Жилд 1500 багшийг шинээр хамруулах төсөв 9.0 тэрбум төгрөг буюу баклаврын 4 жилийн турш 36.0 тэрбум төгрөг.
Сэтгэгдэл үлдээх