Ч.Өнөржаргал: Татварын хуулийн төсөл ажиллах сонирхлыг бууруулсан, хөдөлмөрийн мөлжлөгийг дэмжсэн байна

.Graph
2025-02-24

Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар иргэдээс санал авсан. Тэгвэл энэхүү багц хуулийн төслийн талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ч.Өнөржаргал саналаа илэрхийлжээ. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтийн талаар 

Аж ахуйн нэгж

  • 6 тэрбум төгрөгийн ашгаасаа 6 хувь,
  • 10-аас дээш тэрбум төгрөгийн ашгаасаа 15 хувийн татвар төлнө гэнэ.

Гэтэл хувь хүн

  • 10 хүртэл сая төгрөгийн цалингаасаа 10 хувь,
  • 10-15 сая төгрөгийн цалин авбал 15 хувь,
  • 15-аас дээш сая төгрөгийн цалин авбал 20 хувиар ТАТВАР төлөх хэвээрээгээр барахгүй
  • Цалингийн орлого +Үйл ажиллагааны орлого+шууд бус орлогын дүнгээс 10-20 хувиар татвар ногдуулахаар байх шиг.

200-300 тэрбум төгрөгийн ногдол ашиг авбал 5 хувиар татвар ногдуулж, жилд 20-30 сая төгрөгийн цалин авбал 10 хувиар татвар ногдуулна.

Үүнийг татварын тэгш шударга байх зарчмыг хангахгүй байдал гэдэг байх. Шууд хэлбэл ШУДАРГА БУС байна. Зүй нь бага орлогод бага, ахиу орлогод илүү хувь хэмжээгээр татвар ногдуулах ёстой байх.

ХХОАТ-ын хувь хэмжээг 1%, 2%, 3%....10%...15% гэх мэтээр БУУРУУЛМААР БАЙНА. Дорвитойхон өөрчлөхгүй юм бол ингэж бөөн хүсэлт, санал,ажил болоод яах юм бэ?

80 мянган төгрөг хөнгөлнө гэнэ

Жилийн 9 сая 600 мянган төгрөгийн цалингийн орлого ба үйл ажиллагааны орлогод ногдуулах татварыг хөнгөлнө гэнэ. Энэ нь сарын 800 мянган төгрөгийн цалинд ногдуулах татвар буюу 80 мянган төгрөг юм уу даа. 80 мянган төгрөгөөр хүн сард юу хийж, юу худалдаж авч, хэдийг хуримтлуулж, юуг шийдэж чадах юм бол доо. Энэ тоо 2 жил 3 жил 5 жилийн дараа юу ч биш болно. Сарын 800 мянган төгрөг гэдэг тогтмол тоогоо болимоор байна. 80,0 төгрөг дахиад хууль шинэчлэх хүртэл юу болох бол?

ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ хоёрынхоо хольж хутгасныг ядаж засахгүй юм уу?

Хуулийн төсөлд байгаа "Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авах, барих, орон сууцны нөхцөл сайжруулахад зарцуулсан төлбөрийн баримтаар нотлогдох дараах зардалтай тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд хөнгөлөлтийн дүн заалт тус бүр 15 сая төгрөг хүртэл байна.

  • 23.3.1.эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандарт хангасан орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө;
  • 23.3.2.гэр хорооллын орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур, дулааны насос худалдан авсан зардал;
  • 23.3.3.аймаг сум, дагуул хот, Нийслэлийн дагуул хот, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, дэд төвийн хилийн цэсийн дотор анх удаа орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө.” гэх мэт толгой эргүүлсэн бөөн нугалаа хугалаа гаргах хөнгөлсөн дүр үзүүлсэн заалтынхаа оронд ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ л Татвар ногдуулах орлогоос хасч тооцоо хийх боломжтой болгочихмоор...

ХХОАТ-ыг орон нутгийн орлогын эх үүсвэр болгож НИЙСЛЭЛ ХОТЫН УДИРДЛАГЫГ үрэх мөнгө ахиутай байлгах гэж хөдөлмөр эрхэлж амьдарч буй хүмүүсээ бусдаас дорд үзэж цалинд ногдуулах татварыг компанийн ашгийн татвараас ӨНДӨР тогтоож байгааг засах хэрэгтэй байна. Бусад хөнгөлөлтийн заалтууд ч мөн ижил будилуулсан, оромдсон, нүд хуурсан төдий. Ийм байхад хэн ажил хийх сонирхолтой болох вэ дээ. Дээрээс нь зарим ААН, байгууллага цалин хөлсийг дутуу олгох, цалин бодох элдэв аргачлалаар хөдөлмөрийн мөлжлөг хийнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe