Ноорог.мн сайтынхныг 20 жил хорих зүйл ангиар баривчилжээ

.Graph
2025-03-18

/2022 оны зургийг ашиглав/

Цахим орчинд Ноорог хэмээх хаягаар үйл ажиллагаа явуулдаг хамт олныг өчигдөр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилжээ. 

Тодруулбал, тус байгууллагынхныг өчигдөр Баянзүрх дүүрэг дэх оффис дээрээ ажлаа хийж байхад нь Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажлын хэрэгсэл, утас, хард гэх мэт зүйлсийг хураасан байна. Тухайн үед оффис дээр 7 хүн байсан ба гэртээ байсан 2 сэтгүүлч л үлдээд байгаа юм. Мөн баривчилсан хүмүүсээс өчигдөр 10 цагаас өглөөний 05.00 цаг хүртэл мэдүүлэг авсан гэж тус сайтын сэтгүүлч О.Пагма мэдээллээ.

Энэ талаар үргэлжлүүлэн тодруулахад тэднийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар баривчилжээ. 

Зүйл ангид "Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг аж.

Тус сайтаас баривчлагдаагүй үлдсэн сэтгүүлчид өнөөдөр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гадна 12.00 цагаас мэдээлэл хийх юм. 

Энэ талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагаас тодорхой хэргийн шалгалтын явцад зохион байгуулсан ажлын явцад түр саатуулсан" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Монголд чөлөөт сэтгүүл зүй гэдэг зүйл байхгүй болчихоо юу Нөгөө олон ургалч ч үзэл энэ тэр яасан бэ

Зочин

Дэмжих үү?

2 0

Энгээд л эхнээс нь айлгаж, хэлэх үгийг нь хорьж хязгаарлаж дарангуйлалт эхлэх нь дээ

Бодол

Дэмжих үү?

4 0

Bvh Danhrangvilagch naryn tugsgul n tuv talbain shalan deer, tvvh

Zochin

Дэмжих үү?

0 1

Хэвлэлийн эрх чөлөө Монголд нохойн баас болж байнаа

Эрх чөлөө

Дэмжих үү?

6 0

хүн нь байхад хэрэг нь олдоно гэдэг лалрын санаагаар хэдий болтол хүн хэлмэгдүүлэх вэ? монголчууд нэг л өдөр босно, дарга цэрэггүй бүгдийнх нь толгойг хяргана аа.

йыбө

Дэмжих үү?

13 0
Newsletter Subscribe