ЕАЭЗХ: Улаанбуудай, өндөг, архи зэрэг бүтээгдэхүүнд 3.75-25 хувийн татвар тогтоохоор тохиролцжээ

Г.Энэбиш
2025-03-24

Монгол Улс өнгөрсөн онд Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар болсон билээ. Энэ үед 200 гаруй нэр төрлийн барааг гаалийн татвараас чөлөөлөх эсэх асуудал яригдсан нь дотоодын хүнс үйлдвэрлэгчдээ дампууруулах, зах зээлээ ямар ч хязгаарлалтгүй нээж өглөө гэх хатуу шүүмжлэлтэй нүүр тулсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр ОХУ-д албан айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын хүрээнд манай улс ЕАЭЗХ-той түр хэлэлцээр байгуулснаар дараах хэмжээнд импортын гаалийн татвар тогтоохоор талууд тохиролцжээ. 

Монголын талаас тус хэлэлцээрээс хасуулсан 8 бараа 

  • Шингэн сүү
  • Өтгөрүүлсэн сүү
  • Шар сүү
  • Өтгөн цөцгий
  • Даршилсан өргөт хэмх
  • Сонгино 
  • Төмс
  • Шар лууван манжин

Хасуулах саналыг хүлээн аваагүй 4 бараа 

  • Иогурт 15%
  • Амтат жигнэмэг 5%
  • Өрмөнцөр 5%
  • Эрдэст ус 5%

Импортын гаалийн татвараас чөлөөлөх бараа, тогтоосон квот, бууруулах татварын хэмжээ 

  • Улаанбуудай 50 мянган тонн хүртэл 3,75%, дээш бол 5%
  • Өндөг 90 сая ширхэгт 7,5%,  90 сая ширхэгээс дээш бол 15%
  • Бяслаг 15% 
  • Цагаан архи 18.7% 
  • Архи, пивоны одоогийн татвараас 30%
  • Цөцгийн тос 7.5%
  • Хайлмаг бяслаг 7.5%
  • Сахаргүй хуурай сүү 1500 тонн хүртэл тариф 0 байх бол түүнээс дээш хэмжээгээр импортлоход 5% татвар тавихаар тус зохицуулжээ. 

Тодруулбал улаанбуудайны тухайд 50 мянган тонноос дээш импортод  татварын хөнгөлөлт хамаарахгүй. Хуучин татвараараа зохицуулагдана гэсэн үг. 

Өндөгний тухайд манай улс жилдээ 430 сая ширхэг өндөг хэрэглэдэг. Үүнээс харвал, өндөгний зах зээл дээр дотоодын хэрэгцээний 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт олгох бөгөөд үүнээс дээш импортод хуучин татвараа баримтах аж. ОХУ-ын рублийн ханш чангарч байгаа энэ үед үнийн тухайд өрсөлдөөн үүсэх хэмжээнд нөлөөлөхгүй хэмээн харж болохоор байна. Дотоодын өндөгнөөс Орос өндөг 50-60 төгрөгөөр хямд байгаа юм. Манай дотоодын үйлдвэрлэгчид одоогоор 60 хүртэлх хувийг хангаж байгаа бөгөөд ойрын 2 жилд дотоод хэрэгцээгээ хангах хэмжээнд бойжихоор байна. 

Монгол талаас тус холбооны улсууд руу экспортын татваргүй болж байгаа бараа бүтээгдэхүүнийг багцалбал

  • Мах, махан бүтээгдэхүүн 29 нэр төрөл
  • Арьс ширэн бүтээгдэхүүн 60 нэр төрөл
  • Ноос ноолууран бүтээгдэхүүн 204 нэр төрөл
  • ХАА бусад 73 төрлийн бараа нэр төрөл
  • Хайлуур жонс, зэс молибден, тугалга, гянт болд,
  • Давс хуванцар зэрэг бараа бүтээгдэхүүн татваргүй болж байгаа аж.

Манай улсаас Евразийн орнууд руу 366 бараа экспортлох боломжтой болно. Ингэснээр Монголын экспортлогчид жилд 16,6 сая ам доллларын гаалийн татварыг тэглүүлэх боломжтой.

  • Мах махан бүтээгдэхүүн 
  • Үхрийн мах 50%
  • Хонь ямааны мах 15%
  • Малын дайвар бүтээгдэхүүн 15%
  • Хиам зайдас, нухаш 15-20%
  • Нөөшилсөн махан бүтээгдэхүүн 20%
  • Сүү сүүн бүтээгдэхүүн 15%
  • Зөгийн бал 15%
  • Малын яс 10%
  • Малын өөх тос 10%
  • Ургамлын тос рапс 15%
  • Гоймон 13-15 %
  • Жимсний чанамал 13-15%
  • Жимсний шүүс 7-14%
  • Ясны шөл 12,5%
  • Бусад бэлэн хүнсний бараа 5-12%
  • Чихэрлэг ус унлдаа 8-9%
  • Муу нохойн хоол 10%
  • Арьсан гар цүнх, үүргэвч 13-15%
  • Савхин хувцас бээлий бүс 10-15%
  • Нэхий хүрэм хантааз, дээл 8-10%
  • Ноос ноолууран ээрмэл даавуу 10%
  • Эсгий дэвсгэр хивс 10%
  • Ноос ноолууран хувцас 15-18% 
  • Нэхмэл бээлий 10-14%
  • Сүлжмэл ороолт, алчуур 18%
  • Хувцасны тоног хэрэгсэл 10-18%
  • Оёмол хувцас  15-18%

35 жилд өндийх гэж тэвдсэн хүнс, ХАА салбараа тус хэлэлцээрийн хүрээнд нураахгүйн тулд ухаалаг хандахыг олон нийт, татвар төлөгчид, ажил олгогчид анхааралтай ажиглаж байна. Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбоотой хийх чөлөөт худалдааны хэлэлцээрт талууд эцсийн байдлаар ойлголцжээ. Ажлын хэсэг Монгол улсад ирсэн даруйд бид хэлэлцээрийн тухай илүү тодруулж мэдээлэх болно. 

Манай улс уг хэлэлцээрт нэгдсэнээр хүнс, ХАА салбарт хэрхэн нөлөөлөх талаар МУИС-иас явуулсан судалгааны үр дүнгийн гол хэсгийг энд тодруулав.

МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО (ЕАЭЗХ)-НД НЭГДЭН ОРСНООР ГАРАХ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР НӨЛӨӨНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ХЭСГЭЭС 

  • МУ 2024 онд ЕАЭЗХ-ны орнуудад 110.1 сая долларын бараа экспортолж, 2.9 тэрбум долларын бараа импортолсон нь худалдааны балансын алдагдал нэмэгдсээр байгааг харуулж байна. ЕАЭЗХ-ны орнуудад МУ-аас экспортолж буй бараа нийт экспортод сүүлийн 6 жилийн хугацаанд 1 орчим хувийг эзэлж байгаа бол импортод 25-30 орчим хувь эзэлжээ. ЕАЭЗХ-ны орнуудаас Монгол Улсын авч буй нийт импортын  95-аас дээш хувь нь зөвхөн ОХУ-д ногдож байна. 
  • Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын импортын архины гаалийн 40 хувийн тарифыг “0” болгосноор ОХУ-аас импортолдог архи 95 орчим хувиар нэмэгдэхээр байгааг анхаарах шаардлагатай. 
  • Хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ-оос Монгол Улсын талаас гаалийн тарифыг “0” болгохоор санал оруулсан 375 нэр төрлийн барааны 73.6 хувь буюу 276 бараа импортын харьцангуй давуу талтай, түүнээс 227 барааг сүүлийн 5 жилийн 3-аас дээш жилд тогтмол импортолжээ. Үүнээс үзэхэд, хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын импорт илүү нэмэгдэх хандлага ажиглагдлаа.  

Сэтгэгдэл үлдээх

Ажил хайя даа, манай үйлдвэр удахгүй үүдээ барих юм байна.

Үйлдвэрлэгч

Дэмжих үү?

0 1

Анхныхаа аймшгийн юмыг бодуул арай дээрсиймуу. Харж л байя даа тэгээд юу болох нь уу

Цэлмэг

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe