НИТХ өнгөрсөн баасан гарагт (2025.03.28) ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийг тодотголоо.
Ингэхдээ “Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол баталсан. Тус тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 17-ны өдөр НИТХ-д хүргүүлж байжээ.
Тогтоолд тусгагдсанаар нийслэлийн зарлага батлагдсан төсвөөс 39 орчим сая(38,854,394)-аар нэмэгдсэн байна.
Тухайлбал, төсвийн орлого 4,025 их наядаар батлагдсан байсан ба тодотголоор 4,127 их наяд болж нэмэгдсэн байна. Зарлагын хувьд 5,677 их наяд байснаас 5,716 их наяд болжээ. Харин алдагдлын хэмжээ 1,589 их наяд (1,589,409,462) байна.
Татаас
Нийслэлийн төсөвт төрийн өмчит байгууллагад 45,240 тэрбум (45,240,486.8), хувийн хэвшлийн байгууллагад тодотголоор 10,317 тэрбум нэмж, 310,118 тэрбум (310,118,757.4) олгохоор тусгажээ.
Төрийн хэмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хууль нь төрийн “…үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах…” зорилготой. Тус хуульд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх, үр ашигтай байх, бодитой байх зэрэг зарчмыг баримтална хэмээн тусгасан.
“Утопи” хотууд
Утопи нь Эртний Грекээс гаралтай үг ба “огтоос байхгүй газар” гэх утгатай. Тэгвэл Нийслэлийн 2025 оны төсөвт Шинэ зуунмод Захирагчийн албанд 2,908 тэрбум төсөвлөжээ. Түүнчлэн тодотголоор Агро сити хотын Захирагчийн албанд 1,441 тэрбум, Налуу-ухаа хотын Захирагчийн албанд 1,244 тэрбумыг тус тус нэмсэн байна. Ийнхүү манай улсад огт байхгүй хотуудын Захирагчийн алба зарцуулах төсөвтэй болжээ.
Шинээр барих зарим барилга байгууламж (энэ онд зарцуулах)
Шинээр авах зарим тоног төхөөрөмж
Нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалт
Нийтийн эзэмшлийн зам, талбай
Анхаарах шаардлагатай бас нэг зүйл бол нийслэлийн төсвийн зарлага нийт 51 байгууллагад хуваарилагдаж буй явдал. Нийслэлийн ая тухтай, аюулгүй байдлыг хангаж ажиллаж ийм "данхар бүтэц" байна гэсэн үг юм.
Харин үр нөлөө нь ажил хэрэг гэхээсээ илүүтэй төсвийн зарлага болж, татвар төлөгчдийн ачааг нэмэгдүүлж буй хэрэг.
Үүнд “утопи” гурван хотын захирагчийн алба тус тус байгтаж байна. Түүнчлэн, НИТХ тодотголоо 341,5 саяыг нэмэгдүүлсэн 10,246 тэрбумын төсөвтэй. Харин Х.Нямбаатар даргын харьяа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 40,466 тэрбумыг нэмэгдүүлж, 132,941 тэрбум, Нийслэлийн захирагчийн ажлын алба 3,712 тэрбумыг нэмээд 73,951 тэрбумыг тус тус баталсан байна.
Сэтгэгдэл үлдээх