- Татварын багц хуулийн шинэчлэлийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр боловсруулж буй. Хуулийн төслөөр 4 хуулийг шинэчилнэ.
- Татварын ерөнхий хууль,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль,
- Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
Хуулийн төсөлд иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авах ажил үргэлжилж байна.
Татварын мэргэшсэн зөвлөх С.Баярхүү ийнхүү хэллээ.
Хуулиудын төслүүдийг харахад “Татварын Шинэчлэл” гэх тодотгол зүүх хэмжээний зарчмын шинжтэй, шат ахиулсан, дэвшилттэй өөрчлөлтүүд тун маруухан ажээ. Харин “нэмэлт өөрчлөлт” гэж нэрлэсэн бол онох байсан байх.
Бас хуулийн төслийн үзэл баримтлалаа “Жижиг дунд бизнесийн орчныг дэмжинэ” гэж тунхагласан хэрнээ маш олон зүйл заалтууд нь үүнийхээ “эсрэг” болжээ.
Түүнчлэн Татварын багц хуулийн төсөлд дараах шинжилгээг хийжээ.
Татварын ерөнхий хуулийн төслийн ОНЦЛОХ өөрчлөлтүүд
Борлуулалтын нэхэмжлэх: Энэхүү ойлголтыг шинээр нэмж оруулна. Ингэснээр и-нэхэмжлэх албан ёсны цахим баримтын нэг төрөл болно.
Үнэ шилжилтийн тайлан:
- Тус тайланг дараа оны 06.30-ны өдрийн дотор бэлтгэж илгээнэ.
- Борлуулалтын орлого нь 10 тэрбум ₮-өөс дээш бол Дотоод ҮШТ болон Ерөнхий ҮШТ-г бэлтгэнэ.
Маргаан таслах зөвлөл:
- Татвар төлөгч нь Зөвлөлд гомдол гаргахдаа маргах гэж байгаа актны үнийн дүнгийн 5%-ийг урьдчилан төлж дэнчин тавина.
Татвар төлөх хугацааны хөнгөлөлт:
- Хөнгөлөлтөнд хамаарах татварын өрийн дүн нь 30 сая ₮-өөс доош бол барьцаа хөрөнгө шаардахгүй.
Скоринг оноо гэх шинэ ойлголт:
- Энэхүү оноо нь 100 хүртэл хэмжигдэх бөгөөд татвар төлөгчдийг онооноос нь хамааран маш сайн, сайн, дунд, хангалтгүй гэж ангилна.
- Тус оноог сар, улирал, жилээр тодорхойлж, татвар төлөгчид цахим татварын системээр мэдэгдэнэ.
- Тус оноог НӨАТ төлөх хугацааг хойшлуулах, гааль, татварын албаны зөвлөн туслах үйлчилгээг хэрэгжүүлэхэд ашиглана.
МТА хэрхэн туслах вэ:
- Татвар төлөгч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой сургалт авах, хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг татварын албанд гаргаж болно.
- Тус хэлэлцүүлэг, сургалтын хөтөлбөрийг ТМЗНийгэмлэг болон холбогдох бусад чиглэлийн мэргэжлийн холбоодод нээлттэй мэдээллэж, хамтран боловсруулна.
- Татвар төлөгч, МҮХАҮТанхим, ТМЗНийгэмлэг, Мэргэжлийн холбооны хүсэлтэд үндэслэн татварын алба хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргаж болно.
ААНОАТ-ын хуулийн төслөөс ОНЦЛОХ зарим зүйлүүд
Хөнгөлөлт, Чөлөөлөлт:
- Жилийн борлуулалт нь 2.5 тэрбум ₮ хүртэлх (жижиг, дунд) ААН-үүд ашгаасаа 10%-ийн татвар төлөөд 90%-н хөнгөлөлт, буцаалт эдэлнэ.
- МУ-ын ААН-ийн өөрийн 100 хувь эзэмшдэг ААН-ээс авсан ногдол ашгийг татвараас чөлөөлнө.
Хувь хэмжээ:
Жижиг, дундаас бусад ААН-үүдийн үйл ажиллагааны орлогод шаталсан хувиар татвар ногдуулна.
Ашиг ₮
|
Суурь %
|
Нэмэлт % (ИТХ-с тогтооно)
|
6 тэрбум хүртэлх дүнд
|
6
|
0-4
|
6-с давсан 10 тэрбум хүртэлх дүнд
|
9
|
0-6
|
10 тэрбумаас давсан дүнд
|
15
|
0-10
|
Орлого нь 300 сая ₮ хүртэлх бичил жижиг ААН-үүдийн ашгаас 1%-аар тооцдог байсныг хүчингүй болгоно.
Хасагдах зардлын хязгаарлалт:
- Сургалтын зардал нь цалингийн сангийн 10%-аас хэтрэхгүй.
- Ажилчдын хувийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээний зардал цалингийн сангийн 5%-с хэтрэхгүй.
Бусад:
- МУ-ын ААН-ийн 50%-с дээш хэсгийг эзэмшдэг Гадаадын ААН-ийн хүртсэн ногдол ашгийн орлогод 15%-р татвар ногдуулна.
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмж хувьцаа гаргаж хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор эцсийн эзэмшигчийн хувь оролцоо, саналын эрхийн бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд эрх шилжүүлсэн гэж үзэхгүй буюу татвар ногдуулахгүй.
НӨАТ-ын хуулийн төслийн ОНЦЛОХ өөрчлөлтүүд
Хөнгөлөлт, буцаалт: Иргэний худалдан авалтын НӨАТ-ыг доорх шаталсан хувиар хөнгөлж буцаалт өгнө.
Сарын худалдан авалт
|
Хөнгөлөлт, буцаалт
|
500,000₮ хүртэлх дүнд
|
100%
|
500,000₮-800,000₮ дүнд
|
50%
|
800,000₮-с давсан дүнд
|
20%
|
НӨАТ-ын босго ба хувь хэмжээ:
- Бизнес эрхлэгчийн жилийн борлуулалт нь 400 сая ₮-т хүрээгүй бол НӨАТ суутган төлөгч болохгүй.
- Хувь хэмжээнд өөрчлөлт байхгүй. 10% хэвээрээ (Экспорт 0%)
НӨАТ ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх:
- ААНОАТ-ын хуульд заасантай адил зарчимаар НӨАТ ногдох борлуулалтын орлогыг тодорхойлно.
- Өөрөөр хэлбэл Аккруэл суурийг баримтална (Урьдчилж орсон орлогод НӨАТ ногдуулахгүй)
НӨАТ-ын хасалт буюу авлага:
- Үндсэн хөрөнгийн худалдан авалтын НӨАТ-ыг шууд бүрэн хасна (Хувь тэнцүүлэхгүй)
- Оршин суугч бус этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээнд ногдуулан төлсөн татварыг хасна.
- Суудлын автомашины худалдан авах, импортлоход төлсөн татварыг хасна.
- НӨАТ-гүй, И-баримттай худалдан авалтын төлбөрийг бэлэн бусаар төлсөн бол үнийн дүнд нь НӨАТ-ын 10% шингэсэн гэж үзэж төлөх татвараас хасна.
- Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, ажилтны сургалт, ажилтны хувийн хэрэгцээнд авсан худалдан авалтын НӨАТ-ыг ААНОАТ-ын хуулинд заасан харгалзах хэмжээ хязгаарыг баримтлан хасна.
Хувь хүний орлогын татварын хуулийн төслөөс ОНЦЛОХ зүйлүүд
Хөнгөлөлт, чөлөөлөлт:
- Цалин хөлсний болон Үйл ажиллагааны жилийн орлогын 9.6 сая ₮ хүртэлх дүнд ногдох татварыг 100% хөнгөлнө (сар бүр тэнцүү хэмжээгээр эдлүүлнэ)
- Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авах, барьж байгуулах, амины сууцаа “ногоон” болгож засаж тоноглох, орон нутагт анх удаа орон сууц авах, барихад хөрөнгө зарцуулсан бол 15 сая ₮ хүртэлх татварыг хөнгөлнө.
- Алслагдсан бүсийн 50%, 90%-ийн татварын хөнгөлөлтийг хассан.
Хувь хэмжээ:
- Цалин хөлснөөс шаталсан татвар 10%-15%-20% хэвээрээ.
- Иргэний хувиараа эрхэлсэн үйл ажиллагааны ашгийг 10%-15%-20%-р шаталсан татвар тооцох орлогын бүрэлдэхүүнд нэмэлтээр оруулсан. Үйл ажиллагааны нийт орлогоос 1%-ийн татвартай Хялбаршуулсан тайланг байхгүй болгосон.
- МУ-ын ААН-ийн хувьцааны 50%-аас дээш хэсгийг эзэмшдэг оршин суугч бус гадаад иргэний ногдол ашигт 15%-аар татвар тооцно.
Тайлагнал:
- Татварын алба өөрт байгаа тоо, мэдээлэлдээ үндэслэн иргэний ХХОАТ-ын тайланг цахимаар урьдчилан бэлтгэж өгнө.
- Иргэн татварын албанаас бэлтгэж өгсөн ХХОАТ-ын тайлангаа дараа жилийн 06.30-ны дотор хянаж баталгаажуулна.
Түүнчлэн хувиараа бизнес эрхлэгч иргэн болон бичил жижиг ААН-үүдийн И-баримт олгох, орлогоо мэдүүлэх тайлагнах, татвараа төлөх дадал хандлагыг төлөвшүүлэхэд гол түлхэц хөшүүрэг болж байгаа нэг хувийн татвартай хялбаршуулсан горимын зохицуулалтыг хассан нь ухралт болсон гэлтэй.
Сангийн яам, Татварын алба вэб дээрээ байршуулсан, мэргэжлийн хүн ч олж уншиж ойлгоход хэцүү хуулийн төслөө олон нийтэд ойлгомжтой хэлбэр агуулгаар контент болгож хүртээмжтэй сувгуудаар сурталчлан таниулах, мэдүүлэх, санал авах ажил үүргээ хэрэгжүүлмээр байна.
Сэтгэгдэл үлдээх