Х.Ганхуяг: Татварын өртэй бол данс хаадгаа больж, орлого бүрээс 15-20 хувийг автоматаар татдаг болно

.Graph
2025-04-09

Татварын багц хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө. 

Тэрээр "Аль нэг татварыг онцгойлон бууруулснаар тогтолцоо нурдаг. Жишээ нь, НӨАТ бол бүртгэлийн систем. НӨАТ-т хамрагдалтыг нэмэгдүүлэх ёстой. Энэ зарчмаар татварын хөнгөлөлтийг орлогоос нь хамаараад шаталсан хэлбэрээр ногдуулна гэж хуулийн төсөлд бэлтгэж байна.  

  • Аль нэг салбар зааж НӨАТ-өөс чөлөөлөхгүй. Бүгд НӨАТ төлнө.
  • Төртэй арилжаа хийсэн хүмүүс ч НӨАТ төлнө. НӨАТ-т үндэслэн төрийн худалдан авалт хийгдэнэ. 
  • НӨАТ тооцох босгыг 400 сая болгон нэмэгдүүлнэ. 
  • НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэлх хугацаа олгоно. 
  • Үндсэн хөрөнгө авахад НӨАТ хязгаарлалттай хасдаг байсныг өөрчлөн шууд хасалт хийж тооцно. 
  • Гаднаас авах цахим үйлчилгээ авах, онлайн дэлгүүрийн бараанд НӨАТ ногдуулна.
  • Гадаадаас авсан ажил үйлчилгээний зардын НӨАТ-ыг хасаж тооцно.

НӨАТ дангаараа 8 их наядын орлого бүрдүүлж байгаа. Иймээс өм цөм байдлаар огцом хэмжээгээр бууруулах боломжгүй" гэлээ. 

ХХОАТ-т гарах өөрчлөлт

Бүх иргэдийн 800,000 төгрөг хүртлэх орлогод ХХОАТ-ыг 100% хөнгөлнө. Тухайлбал, 3 сая төгрөгийн орлогын 800 мянган төгрөгөөс нь татвар авахгүй бөгөөд үлдэгдэл 2.2 саяас 10 хувийн татвар авна гэсэн үг юм.

НӨАТ-ын буцаан олголт (улирал тутам)

  • 0-500,000 төгрөгийн худалдан авалтад 100 хувийг эргүүлэн олгоно. 
  • 500,000-800,000 төгрөгийн худалдан авалтад 50 хувийг эргүүлэн олгоно. 
  • 800,000 дээш худалдан авалтад 20 хувийг эргүүлэн олгоно. 

ХХОАТ ААНОАТ-ын өөрчлөлтөд орлого нэмэгдүүлэх боломжит сувгууд 

  • Тамхины ОАТ-ыг нэмэгдүүлэх
  • Автомашины ОАТ-ыг нэмэгдүүлэх
  • 2 дахь орон сууцанд албан татварыг ногдуулах
  • Бооцоот тааврын үйл ажилгааны хуульд эрх зүйн орчныг боловсронгуй болгох. 

Мөн Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг "Татварын өртэй байна гэдэг нь тухайн ААН-ын санхүү эрүүл бус байна л гэсэн үг. Татварын өртэй гээд дансыг нь шууд хаадаг байдлыг хална. Татварын ерөнхий газартай гэрээлж тухайн ААН-ын дансанд орлого орвол 15-20 хувийг нь өрөнд нь суутган үл маргах журмаар татварын өрийг нь  шууд татан авдаг болно. 

ХХОАТ-ыг 1 хувь болгох, НДШ талыг нь байхгүй болгох гэсэн олон санал явж байна. Гэтэл бид цалин тэтгэвэрээ яаж олгох вэ. ХХОАТ-ыг 1 хувь болгоход 2,4 их наяд төгрөг хэрэгтэй. Татварыг бууруулаад тогтолцоо сайжрахгүй. Татварыг аль нэгийг нь сегментлээд бууруулчхаар нөгөө талд нь дарамт ирдэг. Татварын хуулийн шинэчлэлд нь төсвийн орлогод нөлөөлөх дээд хэмжээг 3,6-4 их наядаас хэтрүүлэхгүй байхаар тооцсон хэмээн тайлбарлав. 

Иргэдээс ирүүлсэн санал

Давхардсан тоогоор 11 мянган компани, 170 мянган иргэн хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийлжээ. Саналаа илэрхийлсэн байдлыг хувьчилж харвал,

  • 56 хувь нь татварын хувь хэмжээг бууруулах
  • 82 хувь нь НӨАТ-ыг бууруулах
  • 12 хувь нь ХХОАТ-ыг бууруулах
  • 5 хувь нь ААНОАТ-ыг бууруулах саналтай байжээ. Түүнчлэн хөнгөлөлт чөлөөлөлтийг ч нэмэгдүүлэх санал гаргасан. Нийт санал гаргагчдын 15 хувь нь татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах ёстойг дурдсан байна. 

Татварын хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд

  • Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг
  • УИХ-ын гишүүн Т.Аубакир,
  • УИХ-ын гишүүн Р.Батболд,
  • УИХ-ын гишүүн Ж.Баясгалан,
  • УИХ-ын гишүүн П.Ганзориг,
  • УИХ-ын гишүүн Б.Заяабал,
  • УИХ-ын гишүүн О.Номинчимэг,
  • УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа,
  • УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe