НИТХ-ын хуралдаанаар цаасан дээрх Хүннү хотын ТУЗ-ийн гишүүдийн танилцуулгыг сонсоно

.Graph
2025-04-15

НИТХ-ын ээлжит III хуралдаан 11:20 цаг эхэллээ. Хуралд оролцох ёстой 45 төлөөлөгчийн 26 нь хуралдаа ирсэн буюу 57 хувийн ирцтэй хурал эхэлсэн байна. 

Энэ удаагийн хурлаар: 

  1. “20 минутын хот” үзэл баримтлалын төслийн танилцуулга
  2. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай
  3. Туулын хурдны зам төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай
  4. Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
  5. Улаанбаатар кабел кар ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  6. COP-17 хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын газар ОНӨААТТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай
  7. Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай /19 барилга, байгууламж/
  8. Орон сууцын байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай 
  9. Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай 
  10. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай
  11. Хүннү хотын ТУЗ-ийн гишүүдийн танилцуулга гэх асуудлыг хэлэлцэх аж.

Энэ дундаас Шинэ Зуунмод хот буюу шинэ нэрээрээ Хүннү хот гэх цаасан дээрх хотын ТУЗ-ийн гишүүдийн танилцуулгыг сонсох асуудал анхаарал татаж буй юм. Уг Шинэ Зуун мод хотын Захирагчийн ажлын албанд 2.9 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс тавьсан байдаг.

Хэлэлцэх асуудлын эхэнд “20 минутын хот” үзэл баримтлалын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, “20 минутын хот” үзэл баримтлалын төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц хийсэн юм. 

Тэрбээр, "Портланд хот 2006 оноос, Мелбурн хот 2008 оноос, Парис хот 2016 оноос хойш 15-20 минутын хот төслийг хэрэгжүүлж байгаа тул манай улсын хувьд зөвхөн Улаанбаатар гэлтгүй орон нутгийн хэмжээнд энэ зарчмыг барих хэрэгтэй. Мөн хотыг төлөвлөхдөө нэгдүгээрт боловсролыг тавьж, цэцэрлэг, бага дунд сургуулийг төлөвлөх ёстой. 20 минутын хот гэдэг нь явганаар 2 км, дугуйгаар 5 км зайнд байх нь зүйтэй. Ийм байдлаар хотоо нэгжүүдэд хуваахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Улаанбаатар хотыг 14 нэгжид хуваан төлөвлөхөөр тооцсон. Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудал, гуравдугаарт, цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамир, спортын байгууламж, цаашлаад худалдаа үйлчилгээний байгууламжийг төлөвлөх ёстой" хэмээн танилцуулгадаа онцоллоо. 

Уг 20 минутын хот төслийн үзэл баримтлалыг боловсруулж дуусаад D-Parlament сайт дээр байрлуулах аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe