Хятадын Төрийн зөвлөл ням гарагт (4-р сарын 27) 10 шинэ цөмийн реактор барих төслийг баталлаа. Тус улсад одоогийн байдлаар 30 цөмийн реактор баригдаж байгаа нь дэлхийн нийт реакторын бараг тал хувь нь бөгөөд арван жилийн дараа гэхэд АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн том атомын эрчим хүчний үүсгүүр болох төлөвтэй байна.
Төрийн зөвлөлийн сүүлд баталсан 10 реактор нь нийт 200 тэрбум юань буюу 36 тэрбум сингапур долларын өртөгтэй байх төлөвтэй байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “The Paper” мэдээлсэн юм. 10 реакторын дөрвийг нь Фанченгган болон Тайшань үйлдвэрт барихаар зөвшөөрөл олгосон. Үлдсэн зургааг нь Хятадын Үндэсний цөмийн эрчим хүчний, Төрийн эрчим хүчний, Хятадын Хуанэнг группийн хөрөнгө оруулалтаар барихаар болжээ. Тус гурван байгууллага нь тус бүр хоёр реакторын зөвшөөрлийг авсан байна.
Даваа гарагт арилжаа нээгдэхэд Хятадын хэд хэдэн цөмийн хувьцаанууд өсөж, Хонг Конгод бүртгэлтэй CGN Power компанийн хувьцаа 4.1 хувиар өссөн байна.
Хятадын цахилгаан эрчим хүчний зөвлөлөөс 2025 оны эцэс гэхэд Хятадын цөмийн хүчин чадал 65 гигаватт хүрэх төлөвтэй байгааг мэдээлсэн. 2040 он гэхэд тус улсын атомын флот 200 гигаватт хүрч, нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг бүрдүүлнэ гэж Хятадын Цөмийн энергийн нийгэмлэгээс ням гарагт нийтэлсэн тайланд дурджээ.
Төлөвлөж буй 10 реактор тус бүрийн үнэ 2.7 тэрбум ам.доллар байгаа нь АНУ болон Европт хэрэгжиж буй сүүлийн төслүүдээс зардлын хувьд хямд байна. Их Британид гэхэд Hinkley Point C-д баригдаж буй хоёр реакторын өртөг нь нийлээд 47.9 тэрбум фунт стерлинг буюу 83.8 тэрбум сингапур доллар болно.
Сэтгэгдэл үлдээх