Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүллээ.
Энэ үеэр хуулийн төслийг боловсруулсан Хууль зүйн сайд О.Алтангэрэл 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 16 зүйлтэй хуулийн төслийг боловсруулсан ба таван зүйл тусгахыг зорьсон гэдгээ илэрхийллээ. Үүнд,
Эдгээрээс мэргэжлийн бусаар, санаатайгаар худал мэдээлэл тараадаг, цахим сүлжээнд нөлөөлөгч хэдий ч сэтгүүлч, сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэггүй хүмүүсийг мэргэжлийн сэтгүүл зүйгээс зааглаж байгаа талаар онцолж байв.
Тухайлбал, мэргэжлийн сэтгүүлч эх сурваа нууцлах эрхээ тус хуулиар хамгаалуулсан байх бол цахим сүлжээний нөлөөлөгч (инфлюнсер)-д тус эрх хамаарахгүй хэмээн тайлбарлаж байлаа.
Одоогийн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль нь 4 зүйлтэй ба шинэчлэхээр 2011 Ерөнхийлөгч, түүний дараа УИХ-ын гишүүн агсан М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг, 2018 Засгийн газар тус тус боловсруулан УИХ-д өргөн барьж байсан ч тухай бүр буцаагдаж байсан юм.
Тэгвэл энэ удаа 2024 онд Засгийн газраас боловсруулж, үзэл санааны хувьд УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн. Одоогоор сайжруулахаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
Хэлэлцүүлэгт дурдагдсан бас нэг чухал асуудал нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэхээсээ илүүтэй 20 гаруй бусад хуулиар эрх чөлөөг хязгаарласан байгаа нь анхаарал татаж байсан. О.Алтангэрэлийн хувьд дээрх асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан хуулиудыг дахин нягталж, төрийн албаны нууц зэрэг ойлголтыг боловсронгуй болгох шаардлагатай хэмээж байсан юм.
Newsroom.mn сайтын сэтгүүлч Б.Батцэцэгийн хувьд "Ёс зүйн асуудлыг хуулиар гэхээсээ илүү дотроо ярих ёстой. Дор бүрнээ анхаарах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Мөн Сэтгүүл зүйн инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-ын Үүсгэн байгуулагч, Б.Дуламхорлоо "Чуулганаар гишүүдийн асуултад ч бодитой хариулт өгч чадахгүй байгаа ажиглагдсан. Энэ нь Хууль тогтоомжийн хуулийн дагуу зохих судалгааг хийгээгүй, Хагас Үндсэн хуулийн чанартай байх ёстой хуулийн төсөл тодорхой хариултгүй, юун дээр төвлөрөхөө мэдэхгүй байгаа юм биш үү" гэсэн.
Энэ талаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл "Хагас Үндсэн хууль гэсэн ойлголт байдаггүй шүү. Энэ хууль бол хэвлэн нийтлэх эрх чөлөөний хууль биш. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн ч хууль биш. Түүнийг хуульчлах ч боломжгүй. Харин хэвлэлийн эрх чөлөөний буюу салбарын хууль. Судалгааг бол хийсэн" хэмээн хариулав.
Сэтгэгдэл үлдээх