Улаанбаатарын булан тохой бүрд харагдах цахилгаан скүүтер, түрээсийн мопедын тусламжтай түгжрэлтэй тэмцэж байгаа иргэд олон. Хажуугаар нь хэдэн жилийн өмнөөс цахилгаан дугуй (суррон) моодонд орж, цахилгаан дугуйгүй өсвөр насны хүүхэд, арван жилийн сурагч байхгүй юм шиг л гудамжаар сүнгэнэцгээж эхэлсэн.
Түгжрэлд орохгүй, хурдан хугацаанд, бага зардлаар очих газартаа хүрэхэд цахилгаан дугуй, мопед, скүүтерийн ач гавьяа их байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр дээрх хэрэгслүүдийг ашиглах хүний тоо ихсэх тусам осол аваар нэмэгдэж, тодорхой хэмжээний зохицуулалт шаардлагатай болсон.
Сүүлийн 5 жилд 584 осол гэмтэл бүртгэгдлээ
Цахилгаан дугуй, скүүтер замын хөдөлгөөнд оролцож эхэлснээр иргэд зам тээврийн осолд өртөх магадлал ихсэж, өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулах, бусдын хэвийн аюулгүй орчинд байх, зорчих эрхэд нөлөөлөх зэрэг асуудлыг бий болгож байна.
Хэдхэн тоо баримт дурдъя. Цагдаагийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр улсын хэмжээнд 2022 онд суррон холбогдсон 17, 2023 онд суррон скүүтер холбогдсон 70 /скүүтер-28, суррон-42/, 2024 оны 9 дүгээр сарын байдлаар 191 /скүүтер-57, суррон-134/ зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
2024 онд унадаг дугуй, скүүтер, сурронтой холбоотой 241 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 229 буюу 95% нь нийслэлд бүртгэгдсэн. Тус тээврийн хэрэгслүүдтэй холбоотой зам тээврийн ослоос 121 хүн гэмтсэн байна.
Товчхондоо, сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сар хүртэл скүүтер болон цахилгаан дугуй /суррон/-аас болж нийт 584 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 2 жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өсжээ.
Түүнчлэн дээрх төрлийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэлд өртсөн тохиолдлын гэмтлийн оношийг харвал тохой ба шууны гэмтэл /26.7%/, тархины гэмтэл /18.0%/, өвдөг ба шилбэний гэмтэл /18.0%/ тус тус тэргүүлж байна. Насны бүлэг бүрд цахилгаан дугуй /суррон/, скүүтерээс унаж гэмтэх болон онхолдох тохиолдол түгээмэл байгаа ба 10-19 насныхан энэ төрлийн осол гэмтэлд илүүтэй өртсөн байна.
Хууль эрх зүйн зохицуулалтгүй өдий хүрлээ
Монгол Улсын замын хөдөлгөөнд энэ төрлийн тээврийн хэрэгсэл эрчимтэй нэвтэрснээс хойш тодорхой зохицуулалтгүй явсаар өдийг хүрсэн. Үүнд ч шалтгаан байгаа. Учир нь
Товчхондоо, Монгол Улсад эдгээр тээврийн хэрэгслийг зохицуулах хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа юм. Иймд Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний үнэдсэн эрхийг хамгаалах шаардлагатай тулгараад байна.
Өөрөөр хэлбэл,
Олон улсын туршлагаас судлах нь
Хууль санаачлагчдын зүгээс уг асуудалд аль хэдийнээ анхаарч эхэлсэн төдийгүй холбогдох судалгаа тооцооллыг хийж, хуулийн төслийг боловсруулаад байгаа аж. Тодруулбал, УИХ-ын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг уг асуудалд анхаарч байна. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж буй.
Ажлын хэсгийн зүгээс Их Британи, ХБНГУ, Дани, Испани, Ирланд, Эстони, Болгар, Хорват, Казахстан зэрэг улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийг нарийвчлан судалжээ.
Тухайлбал, дээрх улс орнууд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн техникийн дээд хурдыг 20-25 км/цаг, тээврийн хэрэгсэл жолоодох насны доод хязгаар 14-16 насаар тогтоон, хамгаалалтын малгай заавал өмсөх, албан журмын даатгал, жолоочийн үүрэг, хариуцлага зэрэг олон асуудлыг зохицуулсан байдаг аж.
Хуульд юуг тусгах вэ?
Ийнхүү ажлын хэсгийн зүгээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, тус хуулийн 1, 2, 3, 4, 5 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Хуулийн төсөлд оруулсан заалтуудаас онцолбол:
Мөн дээрх тээврийн хэрэгслүүдийг хуулийн хүрээнд тодорхойлж, техникийн ерөнхий шаардлагуудыг тусган, энэ төрлийн тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн эрх, үүргийг оруулж өгчээ.
Ийнхүү хуулийн төслийг боловсруулж, цахилгаан тээврийн хэрэгслийн зохицуулалтыг гаргаснаар цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр хөдөлгөөнд оролцогч жолоочийн хариуцлага нэмэгдэж, замын хөдөлгөөнд оролцогч бусад этгээд, явган зорчигчийн эрх хангагдана. Хамгийн чухал нь эдгээрээс үүдэлтэй осол, гэмтлээс сэргийлэх, осол гэмтэл буурах нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ.
Сэтгэгдэл үлдээх
Zltsgaa huuhed zaluusin huselt temuullig bainga butsaaj bn odoo bolno lalruuda oroi unasan gej dhiad torguulia avhnu
Zl
Дэмжих үү?
1 0