Залуус өдөр бүр хичээж ажиллаж байгаа ч авч буй цалингаасаа НДШ, Хувь хүний албан татвар, НӨАТ зэрэг олон татвар төлөөд жаахан мөнгөтэй л үлддэг нь нууц биш. Үүнийг залуус төлөх дургүй ч хуулиа дээдэлж, ирээдүйд тэтгэвэр авахад хэрэгтэй юм даа гээд чимээгүйхэн төлсөөр байна.
Тэгвэл тэтгэврийн даатгал төлөлт дээр хүртэл зарим хүн давуу эрх эдэлдгийг та мэдэх үү?
Цэргийн тэтгэвэр авагчид
Цэрэг, хууль хүчнийхний тэтгэврийн асуудлыг нийгмийн даатгалаас тусдаа хуулиар зохицуулдаг. Энэ хуульд зааснаар доорх хүмүүс 45 насандаа тэтгэвэрт гарахаас гадна тэдний тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс төлдөг байна.
Урлагийнхан
Тэтгэврийн тухай хуульд зааснаар сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг дараах хүмүүс хамгийн багадаа 20 жил ажилласан л бол тэтгэвэрт гарах боломжтой. Жишээлбэл, 22 настайгаасаа гоцлол дуучин, бүжигчин зэргээр ажилласан бол 42 насандаа тэтгэвэрт гарах боломжтой гэсэн үг. Тэдний тэтгэврийн даатгалыг улсаас төлдөггүй.
Мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг нь аливаа чуулга, театр зэрэг байгууллагыг хэлнэ.
Малчин, туслах малчин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна. Түүнчлэн малчин болон туслах малчин нь 5 жилийн өмнө тэтгэвэрт гарах эрхтэй.
Дипломат албаныхан
Дипломат албаны тухай хуульд зааснаар Вьетнам, Египет, Куба, Лаос, Тайланд, Сингапур, Энэтхэг, Кувейт, Индонез, Бразил улсад ажиллаж буй дипломат ажилтан цаг уурын хүнд нөхцөл гэж үздэг тул ажилласан 1 жилийн хугацаагаа 1 жил 6 сараар тооцуулдаг. Мөн тухайн улсад ажилласан хугацаан дахь тэтгэврийн даатгалыг өсгөн тооцсон дүнгээр нь улсын төсвөөс төлдөг байна.
Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хүнийг хийж буй ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж, тэгш бус хандаж байгааг харж болно.
Одоогийн байдлаар Тэтгэврийн сангийн алдагдал 4.7 их наяд төгрөгт хүрээд байна. Реформ хийж энэ байдлыг засна, улам сайжруулна гэдэг ч одоогийн байдлаар дорвитой үр дүн гарахгүй байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх
цагдаа цэрэг бол яаая гхв улс нийгмийн төлөө зайлшгүй байх нь ойлгомжтой харин тэр бусдан хувийнхөө төлөө л ажилладаг байтал яахаараа давуу эрхтэй бдын
Энх
Дэмжих үү?
1 0