Анализ-Засаглал ба зах зээл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Бизнес эрхлэгч Д.Амартүвшин нар оролцож, нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцооны талаар байр сууриа илэрхийллээ.
Нийгмийн даатгал хувиараа бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтэн болгож байна
Бизнес эрхлэгч Д.Амартүвшин:
- Хувийн хэвшлийн залуус манай дээр ирж жаргал зовлонгоо ярьдаг. Тэр залуус хамгийн эхэнд юу ярьдаг вэ гэхээр Нийгмийн даатгал, НӨАТ хоёр бол жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хамгийн том дарамт болж байгаа зүйл гэдэг. Энэ хоёр дээр л дансаа хаалгадаг, асуудал үүсдэг гэж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын зүгээс “Энэ бол том компаниудад зориулсан татвар байна”, “Жижиг компани яг ном журмаараа НД, НӨАТ-аа төлөөд явахаар дандаа өрөнд ороод, дансаа хаалгаад дуусдаг” гэдэг. Өнөөдөр бизнес хийж, хүн ажилд авч эхэлсэн цагаас эхлээд гэмт хэрэгтэн, цаашлаад эрүүгийн хэрэгтэн болгодог болчхож.
Энэ чинь уг нь даатгал шүү дээ. Гэтэл нийгмийн даатгалыг хүчээр аваад, тэтгэвэрт гарах насан дээр нь нөгөө мөнгөө авах боломжгүй болоод, шууд ядуучуудын эгнээнд орчихдог.
Хүчээр аймар их мөнгө авч авчхаад, тэтгэвэрт гарах болохоор мөнгийг нь өгөхгүй гэдэг. Хамгийн аймар нь тэр компанийн төлж байгаа мөнгийг ерөөсөө тооцогддоггүй. Яах гэж төлөөд байгаа нь, юуны төлөө төлөөд байгаа нь ойлгомжгүй.
Өнгөрсөн 35 жил ямар ч зохион байгуулалтгүй, ийм дампуу сан хийсний төлөөсийг энэ 35 жилд амьдраа ч үгүй, 2000 оноос хойш төрөгсөд хамаг ачааг нь нуруун дээрээ үүрч байна. Тэгэхээр би хоёр л юм хэлье.
Нийгмийн даатгал өнөөдөр хувиараа бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтэн болгож байна. Хоёрдугаарт, энэ бол зүгээр шууд дээрэм байна.
Хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоо руу шилжье
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Өнөөдрийн нийгмийн даатгал төлж байгаа хүмүүсийн шимтгэлээр өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг олгодог энэ тогтолцоо нь 1995 оноос хойш явж байгаа. Өнөөдөр төлж байгаа даатгал бол ирээдүйд тэтгэвэр авах хуримтлал шүү дээ. Хүний амьдралд юу ч болж болно. Төрлөө гэхэд декретээ авна, ажилгүй боллоо гэхэд ажилгүйдлийн тэтгэмж авна, үйлдвэрийн ослоор бэртлээ гэхэд тэтгэмж авна, 0-18 нас хүүхэд эцэг эхээ алдлаа гэхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авна гээд.
Тэгэхээр өнөөдрийн энэ нийгмийн даатгалын тогтолцоо бол тийм буруу тогтолцоо биш. Мэдээж 34-35 хувийг шууд цалингаас аваад байна гэх шүүмжлэлтэй санал нэг байна.
Одоо бид хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоо руу шилжихээр ярьж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлж байгаа шимтгэлийн тодорхой хувийг яг нэр дээр нь бодитой хуримтлал болгоё. Энэ шинэчлэл хийгдсэнээр иргэд тэтгэвэрт гарахад тэтгэврээрээ хангалуун сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.
Б.Түвшин нарын УИХ-ын гишүүд нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр гишүүдийн оруулж ирж буй саналыг одоо боловсруулж байгаа хуулийн төсөлд тусгаж болно. Хэдий энэ саналыг тусгаснаар манай сан 175 тэрбум төгрөгийн орлого алдах боловч ирээдүйд ажил олгогч нар илүү их шимтгэл төлөх сонирхол бий болно гэж харж байгаа.
Бидний хийх гэж буй шинэчлэл хоёр хэсэгтэй байгаа. Тодруулбал, олон давхар тогтолцоо буюу хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих болон тэтгэвэр тогтоолгох нөхцөл, шалгуураа шинэчлэх юм
Тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн 47 хувь буюу 2 хүн тутмын нэг 1 хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгодог. Нэг хэсэг нь насаараа ажиллаад, 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж төлчхөөд тэтгэвэр тогтоолгож байхад нөгөө хэсэг нь баахан хөнгөлөлт аваад эсвэл төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор хөнгөлөлт аваад, эсвэл 5 жилийн өмнө тэтгэвэрт гараад, эсвэл хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгоод байж болохгүй биз дээ. Хүнд хортой нөхцөл гэж одоо дэлхий дээр байхгүй болсон.
Иргэд, ажил олгогч нар, УИХ-ын зарим гишүүдийн санаачилж байгаа хуулиудыг харахад хэдхэн асуудал байгаа. Үүнд:
Ажилгүйдлийн даатгалын нэг сул тал нь хүмүүс 6 сар ажиллачхаад л ажлаасаа гарлаа гээд л ажилгүйдлийн даатгал аваад байдаг. Ажилгүйдлийн даатгалыг хэдэн ч удаа авч болдог. Одоо үүнийг өөрчилж, илүү ажил олгогч талд ээлтэй байдлаар шийдэхээр зорьж байна гэв.
Нэвтрүүлгийг энд дарж бүрэн эхээр нь үзэн, гэр бүлийн өдрийг талбайд зохион байгуулах шийдвэрийг эртнээс гаргасан байсан уу? Өндөр хүлээлт үүсгэж буй нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж чадах уу? Тэтгэврийн зээл, хувийн тэтгэврийн тогтолцоог хэрхэн нэвтрүүлэх вэ зэрэг мэдэллийг үзээрэй.
Сэтгэгдэл үлдээх
unuudur tulj bga tatwaraar tetgewer we awj bga bizde tatwar tulj ajillah hun n bagasaad irwel shaahguishde ireeduid
shaaldaa
Дэмжих үү?
0 0unuudur tulj bga tatwaraar tetgewer we awj bga bizde tatwar tulj ajillah hun n bagasaad irwel shaahguishde ireeduid
shaaldaa
Дэмжих үү?
0 0unuudur tulj bga tatwaraar tetgewer we awj bga bizde tatwar tulj ajillah hun n bagasaad irwel shaahguishde ireeduid
shaaldaa
Дэмжих үү?
0 0unuudur tulj bga tatwaraar tetgewer we awj bga bizde tatwar tulj ajillah hun n bagasaad irwel shaahguishde ireeduid
shaaldaa
Дэмжих үү?
0 0unuudur tulj bga tatwaraar tetgewer we awj bga bizde tatwar tulj ajillah hun n bagasaad irwel shaahguishde ireeduid
shaaldaa
Дэмжих үү?
0 0unuudur tulj bga tatwaraar tetgewer we awj bga bizde tatwar tulj ajillah hun n bagasaad irwel shaahguishde ireeduid
shaaldaa
Дэмжих үү?
0 0unuudur tulj bga tatwaraar tetgewer we awj bga bizde tatwar tulj ajillah hun n bagasaad irwel shaahguishde ireeduid
shaaldaa
Дэмжих үү?
0 0unuudur tulj bga tatwaraar tetgewer we awj bga bizde tatwar tulj ajillah hun n bagasaad irwel shaahguishde ireeduid
shaaldaa
Дэмжих үү?
0 0unuudur tulj bga tatwaraar tetgewer we awj bga bizde tatwar tulj ajillah hun n bagasaad irwel shaahguishde ireeduid
shaaldaa
Дэмжих үү?
0 0