Таны хувийн мэдээллийг ямар зорилгоор, хэзээ, хэрхэн ашиглах вэ гэдгийг лавлана. Хамгийн гол нь таны мэдээллийг авч буй иргэн, албан байгууллага нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангахыг сайтар нягтлах нь зүйтэй.
Хэрэв ингэж хадгалж байгаад компьютер ч юм уу, гар утсаа хулгайд алдах, гээх тохиолдолд интернэт банкны нууц үгээ нэн даруй солих эсхүл харилцдаг банкандаа хандаж, арга хэмжээ авах.
Интернэт банкны аюулгүй байдалд хамаардаг хамгийн чухал зүйл бол и-мэйл болон сошиал суваг байдаг. Тиймээс тэдгээрийг ашиглахдаа дан ганц нууц үгээр хамгаалаад зогсохгүй хоёр давхар танин баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлэн, ашиглаж хэвшээрэй.
Өөрийн ашигладаггүй төхөөрөмжөөс интернэт банк руугаа нэвтэрсэн тохиолдолд “Гарах” товчийг дарж гарч хэвшээрэй. Мөн тухайн төхөөрөмжийг хадгалж, бүртгэхгүй байх хэрэгтэй.
Интернэт кафе болон олон нийтийн үйлчилгээний газрын найдвартай бус компьютер, Wi-Fi ашиглан интернэт банкандаа нэвтрэхгүй байх хэрэгтэй. Нэвтэрсэн тохиолдолд заавал “Гарах” товчийг дарж гарч хэвшээрэй.
Аливаа гүйлгээ хийхээсээ өмнө хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон бусад холбогдох мэдээллийг зөв бичсэн эсэхээ нягтлаарай.
Интернэт банк руугаа одоо нэвтэрсэн байгаа болон нэвтрэх боломжтой төхөөрөмжөө тогтмол нягтлаарай. Танихгүй төхөөрөмж байвал интернэт банкаараа болон харьяа банканд хандаж устуулна.
Интернэт банкны хуулгаар илгээсэн, хүлээн авсан гүйлгээгээ тогтмол шалгаж хэвшээрэй.
Сэтгэгдэл үлдээх
Жирийн иргэнд мэдмээр мэдээлэл тавьсанд баярлалаа.
Зочин
Дэмжих үү?
0 0