П.Наранбаяр: Манай танхимын сайд нар бүгд л ажил хэрэгч, ажлаа нугалахын төлөө явцгааж байна

Ж.Номин
2025-05-21

Боловсролын сайд П.Наранбаяр Хамтарсан Засгийн газрын талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Хамтарсан Засгийн газарт алдаа оноотой зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ би хамт ажиллаж байгаа хүний хувьд танхимын сайд нараа ойроос ажиглаад, хамтдаа ажиллаад явахад бүгд л ажил хэрэгч байгаа. Ажлын төлөө, ажлаа нугалахын төлөө л явцгааж байна.

Энэ Хамтарсан Засгийн газар хэрвээ үргэлжилбэл илүү их зүйлийг бүтээнэ гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна. 

Хоёрдугаарт, Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад, холимог сонгуулийн тогтолцоонд орсон нь Европын холбооны хөгжлийн чиглэл рүү явж байна гэсэн үг. Дархан аварга, даян аварга нь хоорондоо үзчихдэг биш, иргэн бүрийн дуу хоолойг сонгуулийн үр дүнд хүргэж байдаг мажоритар бөгөөд пропорциональ тогтолцоо руу орсон. Энэ тохиолдолд Засгийн газар хамтрах нь хамгийн нийцтэй байдаг. Тэгснээрээ Хамтарсан Засгийн газрыг хардаг иргэдийн нүд ч өөрчлөгддөг. Хариуцлагагүйгээр засгаас гарсан намд иргэд дараа нь санал өгдөггүй. Яагаад гэвэл “хариуцлагагүй хүмүүс” гэж үздэг юм байна.

“Хамтарснаараа идэж ууж байна, алдаагаа нууж байна” гэх шүүмжлэлийг цаг зуурынх байх гэж бодож байна. Бид хийж байгаа ажил, үйлс, бүтээлээрээ харуулах ёстой гэж бодож байна. 

Хамтарсан Засгийн газар огцорвол мега төслийг хамтарч хэрэгжүүлэх нөгөө талуудын бидэнд итгэх итгэл сулрах магадлалтай. Мөн шинэ сайд нар томилогдвол багаа бүрдүүлж, ажилтайгаа танилцахаас эхлээд цаг алдана” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe