“МИАТ” ТӨХК “Хөдөлмөрийн баатар” нисгэгчтэй боллоо

Ж.Номин
2025-05-21

Монгол Улсад нисэх хүчний салбар үүсэн байгуулагдсаны 100 жил, МИАТ компанийн 69 жилийн ойг тохиолдуулан МИАТ компанийн нисгэгч, Монгол Улсын гавьяат нисгэгч Рословын Бат-Эрдэнэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн баатар” цол хүртээн, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Түүний багш Р.Батнасан 2007 онд мөн “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж байсан  бөгөөд “МИАТ” ХХК-нд 55 жил ажилласан ахмад юм. Ийнхүү багш шавь хоёул баатар цол хүртсэн тохиолдол болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe