Жастин Бибер санхүүгийн хямралд орсны улмаас дууны цуглуулгаа зарж байжээ

.Graph
2025-05-21

2025 оны 5-р сарын 15-нд “FOX” сувгаар анх цацагдсан “TMZ Investigates: What Happened to Justin Bieber?” нэртэй баримтат кино нь түүний санхүүгийн хүндрэл, хувийн амьдралын сорилтуудыг дэлгэсэн нь олны анхаарлыг татаж байна. Энэхүү баримтат кинонд Бибер 300 орчим дууны цуглуулгаа 2022 онд Hipgnosis Songs Capital-д 200 сая доллараар зарж байсан нь түүнийг "санхүүгийн уналт"-ын ирмэг дээр байсантай холбоотой гэж мэдэгджээ.

Тодруулбал Жастин Бибер "Justice" дэлхийн аялан тоглолтоо цуцалсантай холбоотойгоор үүссэн санхүүгийн хямралын улмаас дууны цуглуулгаа зарахаас өөр аргагүй болсон" гэж TMZ-ийн гүйцэтгэх продюсер Харви Левин баримтат кинондоо өгүүлжээ. Тус аялан тоглолт нь 90 сая ам.долларын орлого олох боломжтой байсан ч цуцлагдсанаар алдагдал хүлээсэн байна. Мөн түүний тансаг хэрэглээ, олон сая ам.долларын үнэтэй аяллын автобус, хувийн онгоц зэрэг нь санхүүгийн дарамтыг нэмэгдүүлсэн тухай өгүүлжээ.

Жастин Биберийн амьдралын сүүлийн үеийн үйл явдлуудыг дэлгэрэнгүйгээр харуулсан энэхүү баримтат киноны шинэ анги гарах эсэх нь тодорхойгүй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe