Жүжигчин О.Дөлгөөнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэр холбож, олон нийтийн хэрэгслээр шуугиад буй. Тэгвэл жүжигчин О.Дөлгөөн өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан уг асуудалд хариулт өглөө.
280 мянган долларын үнэтэй Mercedes Maybach гэх машин унадаг уу?
- Тэрбумын үнэтэй машин надаас нэхээд байхаар нь би гайхаад байсан сая учрыг нь оллоо. Medicana Health Mongolia гэх Туркийн том эмнэлгээс намайг тосож авч, үйлчилсэн. Тодорхой хэлбэл энэ газраас мөнгийг нь төлж гаргасан машиныг миний машин мэтээр яриад байсан юм байна л даа. Энэ машин Турктээ, энэ эмнэлэгтээ байгаа. Ухаантай байна шүү тролл биш л бол!
240 сая төгрөгөөс гоо сайхны мэс засалд орсон уу?
- 240 саяын мэс засал гэж хаана юу байна вэ, та минь ээ??? Би одоо арьсаа солиулсан хүн үү??? Жаахан бодитой бурж баймаар. 240 саяар бараг гоо сайхны жижиг эмнэлэг нээчих байлгүй дээ.
1.3 тэрбум төгрөгөөс “Tamerlane” киноны гүнжийн дүрийг авсан уу?
- Одоо энэ бас ичиж үхмээр худал мэдээлэл за. Энэ тоглосон гаднын киноны маань гүйцэтгэх продюсер Узбекстан залуу монгол гүнжийн дүр дээр заавал монгол жүжигчин авна гээд монгол хүн огт танихгүй болохоороо бүр Google-с “Англиар ярьдаг монгол эмэгтэй жүжигчин” гэж хайгаад, намайг олоод, бүр фейсбүүкээр маань холбогдож видео шалгаруулалт зайнаас хийгээд, намайг сонгож авч байлаа. Тэгсэн бүр ичиж үхмээр нөгөө хэдэн троллууд нь монголоос мөнгө авч Дөлгөөнийг тоглуулсан гээд бараг мессеж бичээд. Энэ хүмүүс нь шок. Ичээч ээ болиоч ээ, энэ муухай үйлдлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хувийн харилцаа холбоотой юу?
- Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо харилцаа байхгүй! Хэзээ ч байгаагүй! Байх ч үгүй!!! Тэр миний хэзээ ч харж, уулзаж байгаагүй ч намайг илт гүтгээд, доромжлоод байгаа хүмүүс хэрвээ хэлж ярьж байгаагаа батлаад, нотлоод гаргаад ирвэл бүр нээрээ юу хүссэн есөн цагаан хүслийг нь биелүүлээд, өөрт байгаа бүхнээ өгөөд, болбол бүр ичсэндээ үхээд далд ороод өгье, та нарын хэлж байгаагаар.
Сэтгэгдэл үлдээх
Шаалцаад хэвтэж бсан зураг чинь Херогийн архиваас гэнэт гараад ирвэл битгий гайхаарай
Paparazzi
Дэмжих үү?
1 0