Монголын 19 дэх Мистер Амарбаатарын Баатар боллоо

.Graph
2025-05-21

34 дэх удаагийн Бодибилдингийн Улсын Аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 17-нд “Crocus event hall”-д амжилттай зохион байгуулагджээ. Ийнхүү давхардсан тоогоор 350 гаруй тамирчин 35 ангилалд өрсөлдөн Бодибилдинг, Эрэгтэй Спорт модель, Эмэгтэй модель 3 төрлөөс Үнэмлэхүй Аваргууд шалгарчээ.

Жил жилийн тэмцээнээс үзэгчид, сонирхогчдын хүсэн хүлээдэг Бодибилдингийн хүнд жинд А.Баатар Үнэмлэхүй Аваргаар тодорч ийнхүү Монголын 19 дэх Мистер боллоо.

Тэрбээр “15 жил Бодибилдингийн спортоор хичээллэснийхээ үр дүнд Мистер гэх үнэ хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байна. Энд ирэх зам дардан байгаагүй ээ, амьдралдаа олон ч сорилтыг давж, олон золиосыг өөрөөсөө гаргасан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Мөн тэмцээний Эрэгтэй спорт модель үнэмлэхүй аваргаар Ч.ЧИНГЭСБААТАР, Эмэгтэй модель үнэмлэхүй аваргаар Б.ХАЛИУНАА нар тодорсон байна.

Ташрамд, уг тэмцээнийг анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулж байжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe