Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгнө

.Graph
2025-05-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө огцрох өргөдлөө өгөхөөр болсон байна.

Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүхэлдээ огцордог хуультай. Түүний оронд хэн Ерөнхий сайд болох нь тодорхойгүй ч шинэ Ерөнхий сайд Ардчилсан намгүйгээр хамтарсан Засгийн газрыг байгуулна. Тодруулбал АН-ыг Хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчсөн хэмээн дүгнэж Засгийн газраас гаргах шийдвэрийг МАН-ын Бага хурал дэмжсэн. Бага хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжиж, 38 хувь нь дэмжихгүй гэсэн санал өгчээ. Засгийн газарт Ардчилсан намаас тус намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй 8 сайд ажиллаж буй. 

Ийнхүү, Хамтарсан Засгийн газрыг ХҮН нам, Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэлтэй хамтран байгуулах орон зай үлдэж байна.

МАН-ын бага хурлаас гарсан энэхүү шийдвэрийг өнөөдөр АН болон ХҮН намд танилцуулах аж.

Сэтгэгдэл үлдээх

haygahaasaa umnu hay mentality

oyuktsor

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe