2007 оноос хойш Монголын шар айргийн зах зээлд зөөлөн амтаараа ялгарч, 17 жилийн турш ТОП сонголт болж ирсэн “Сэнгүр брэнд” цоо шинэ амт, өнгө төрхийг урлаж хэрэглэгчдэдээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ шинэчлэлээр брэндийн үнэ цэн, өнгө төрх, амт чанар бүхий л түвшинд шинэ шатанд гарч илүү шинэлэг, илүү зөөлөн болж өөрчлөгдлөө.
Яаж гэж үү? ...
Бид дэлхийд тэргүүлэх Австралийн Boldinc компанитай хамтран брэндийн өнгө төрх, загвар хэв маягийг шинэчлэн боловсруулсан ба илүү минималист бөгөөд Сэнгүр брэндийн үнэ цэнийн илэрхийлэл болсон үргэлж шинэлэг, зоримог, эрч хүчтэй чанарыг тодотгон бүтээлээ. АПУ компани бүтээгдэхүүн хөгжүүлэлт, загвар брэндингийн шинэчлэлийн төслүүддээ олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж технологи, инновацийн шинэ ноу-хау нутагшуулахад үргэлж бодлогоо чиглүүлж ирсэн билээ.
Ямар амт гэж үү?
Хурдацтай өөрчлөгдөж буй амт, мэдрэмжийн сонголтын шуурганд Сэнгүр брэнд үнэнч хэрэглэгчдийн хувьд дотно, нандинд тооцогддог өөрийн суурь охь, амтыг хадгалахын зэрэгцээ дэлхий дахинаа таашаагдаж буй шар айргийн зөөлөн чанарыг гүн шингээж, илүү зөөлөн, тунгалаг, сэрүү татам цэвэр шинэ мэдрэмж өгөх амтыг урлаж зах зээлд шинэчлэн танилцуулж байна. Шар айргийн өндөр технологи, чанарын стандартыг Монголдоо мэргэжлийн өндөр түвшинд хөгжүүлэх нь бидний тэргүүн зорилтуудыг нэг байж ирсэн бөгөөд хамгийн шинэ, супер чанарыг Монголоосоо мэдрэх боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна.
Орчин цагийн шинэ илэрхийлэмж “СЭНГҮР”-тэй хамт
Түр хүлээгээрэй... Өөр, шинэ мэдрэмжийг үргэлж хайж, эрэлхийлж байдаг эрхэм хэрэглэгчдэдээ барих дараагийн бэлгүүд үргэлжлэх болно. Та бүхний хайртай Сэнгүр брэндийн шинэчлэл үүгээр дуусахгүй. Энэ онд шинэ төрлийн олон амт, инновацлаг шийдлийг ар араас нь танилцуулна гэдгийг баяртайгаар дуулгая.
Энэ бол Сэнгүр брэндийн үргэлж шинэлэг мэдрэмжтэй, урам зориг дүүрэн, эрч хүчтэй, зоримог мэдрэмжүүдийг цаг ямагт өгөх брэндийн үнэ цэн, амлалт билээ.
СЭНГҮР – Илүү зөөлөн. Илүү шинэ.
Шинэ үеийн Монголчуудад зориулан бүтээсэн үндэсний бахархалт Сэнгүр брэндийн шинэ амт, шинэ мэдрэмжийн аялалд хамт байгаарай.
Сэтгэгдэл үлдээх