Ц.Баатархүү: Дараагийн сайдад ажлаа танилцуулаад, суудлаа өгөхөд бэлэн

.Graph
2025-05-22

МАН-ын бага хурлаас АН-ыг Хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл уг асуудалд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Ардчилсан нам олон жил гацсан төслүүдээ хөдөлгөе гэж хамтарсан. Иргэд шүүх, шүүмжлэх, хэлэлцэх, хардах эрхтэй. Ардчилсан улс учир жагсах эрхтэй. Энэхүү жагсаал дээр Ардчилсан намын гишүүд очиж, Засгийн газрыг шүүмжилсэн гэдэг үндэслэлээр хамтрахгүй гэдэг шийдвэр гаргаж байна. Энэ нь МАН-ын бага хурлын гишүүд шүүмжлэл, жагсаалд дургүй юм байна. Ардчилалд дургүй юм байна гэдгийг илэрхийлж байна. 

Бид төрд тангараг өргөсөн учраас ажлаа хийгээд явж байна. Ардчилсан нам хамтарснаар 14 мега төслийн 5 нь урагшилсан. Бусад төслүүдийн судалгааны ажлыг хийж байна. Цаашид Ардчилсан нам том төслүүдээ эхлүүлсэн төслүүдээ явуулах тал дээр байна. Засгийн газраас гарсан ч гэсэн хууль тогтоох ажлаа хийнэ. 

Хамтарсан Засгийн газрын гэрээг МАН-ын бага хурал дээр олж харсан хүн байхгүй. Огт олж хараагүй гэрээгээ бага хурал дээр дүгнэж байгаа нь өрөөсгөл. Энэ бол МАН-ын нэр бүхий хүн дараагийн Засгийн газарт орох тухай асуудал. МАН-ын дотоод засаглалын хямрал л ингэж илэрч байна. 

Миний хувьд төрд тангараг өргөсөн. Дараагийн сайд гарч ирвэл хийсэн ажлаа танилцуулаад суудлаа өгөхөд бэлэн" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe