Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойн хүрээнд өнөөдөр буюу 5 сарын 22-нд “Иргэний Нисэхийн Үндэсний Төв” ТӨХХК, “Монголын Иргэний Агаарын Тээвэр” буюу “МИАТ” ТӨХК-ийн хамт олны баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ болж буй.
Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Иргэний Нисэхийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн хамт олны баярын хуралд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу салбартаа олон жил, идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтан, алба хаагчдад Төрийн одон медаль гардуулж, шагнаж урамшуулжээ.
Улс орны хөгжлийн тэргүүлэгч салбарын нэг, иргэний нисэхийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажил амьдрал, мэдлэг оюунаа зориулан ажилласан үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, нисгэгч, экипажийн бүрэлдэхүүн, арын албаны бүх ажилтан албан хаагчид, ахмад настнууд та бүхэндээ Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг редакцын зүгээс хүргэж байна.
Сэтгэгдэл үлдээх
Tanai redaktsiin hamt olond bayrlalaa
Erka
Дэмжих үү?
0 0