МАН-ын Бага хурлаар Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн тул АН-ыг Хамтарсан Засгийн газраас гаргана гэж шийдвэрлэсэн билээ. Тэгвэл уг шийдвэрийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ХҮН намын дарга Т.Доржханд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр нарт албан ёсоор танилцуулж байна.
АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд Хамтарсан Засгийн газраас гарч, өөрөө улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд Хамтарсан Засгийн газраас гаргавал сөрөг хүчний ажлаа хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл үлдээх