Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа Тайваний Тайпэй хотод болсон "World Masters Athletics Indoor Championships-2025" тэмцээнд оролцож, таван алтан медаль хүртжээ.
Түүний медаль хүртсэн төрлүүд:
Өмнө нь АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод гуравдугаар сард зохион байгуулагдсан “World Masters Athletics Indoor Championships-2025” буюу мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ-д 90-94 насны ангилалд оролцож, зургаан алтан медаль хүртсэн юм.
Үүнд,
Түүнчлэн 2024 онд Шведийн Гётенбург хотод болсон мастеруудын ДАШТ-д 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хос алтан медаль хүртэж байсан бөгөөд түүний хувьд олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж, дэлхийн дээд амжилтуудыг шинэчилж ирсэн туршлагатай тамирчин.
85 настайдаа буюу 2019 онд Польш улсад болсон мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн болсон бөгөөд нийт 17 дээд амжилтын эзэн билээ.
Ц.Раднаа гуай 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод оролцох зорилго тавьсан бөгөөд бэлтгэлээ тогтмол хийж, ирээдүйн тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл үлдээх