Метроны төслийн хүрээнд эхний ээлжид 200 инженер бэлтгэнэ

.Graph
2025-05-23

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ оны II улиралд багтаан хэрэгжүүлэхээс гадна төслийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах төлөвлөгөөтэй байгаа.

Төслийн барилгын ажлыг эхлүүлэхэд ажиллах боловсон хүчний бэрхшээл манайд бий болох нь гарцаагүй бөгөөд Метро төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг НЗДТГ, ШУТИС, “Духуа инженеринг” компани хамтран хэрэгжүүлэхээр болсон.

ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд тус бүр хоёр жилийн хугацаатай оюутнуудыг сургаж, эхний ээлжид 200 инженер бэлтгэх аж.

Метро төслийн хүрээнд дараах шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудал байгааг НИТХ-ын Ээлжит бус VI  хуралдаанд Сэлбэ хот орон сууцжуулалтын төслийн захирал У.Баатар танилцуулав.

Тэрбээр, нийтийн тээврийн чиглэлд метро, трамвай, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр, хөнгөн болон салбар төмөр замын 6 төсөл хэрэгжиж байна. Мөн Авто зам, гүүр, уулзварын төслүүдийн хүрээнд Шинэ тойрог зам, Туулын хурдны зам, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзварын төслүүд багтсан.  

Хот байгуулалт, орон сууцны чиглэлд Сэлбэ хот, Баянхошуу, Ханын материал орчим, Хүннү хот зэрэг томоохон төсөл хэрэгжих бол Эрчим хүчний төслүүдийн хүрээнд ДЦС-5, дулааны тархмал эх үүсвэр, хог болон лаг шатаах үйлдвэр, Баруун далай нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станцын төслүүд. Мөн Дэд бүтэц, усны менежментийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд

  • Санхүүжилт шийдвэрлэх;
  • Газар чөлөөлөлт
  • Хууль, эрх зүйн орчин;
  • Норм, стандарт нутагшуулах;
  • Галт тэрэгний удирдлагын системд ашиглах LTE-R Сүлжээний 700МHz давтамжийн зурваст Дээд түвшинд 10МHz, Доод түвшинд 10МHz зурвасыг чөлөөлөх шаардлагатайг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe