Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох магадлалтай хэмээн “Вашингтон пост” сонин мэдээлжээ

.Graph
2025-05-23

Вашингтон пост (The Washington Post) сонин манай улсад болж буй үйл явдлын талаар мэдээлсэн байна.

Ингэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайдыг эсэргүүцсэн жагсаал Засгийн газраа ганхуулж магадгүй” хэмээн гарчиглан нийтэлсэн байна.

Энэхүү мэдээллийг товчлон хүргэе.  

УЛААНБААТАР, Монгол Улс - Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна. 10 сар үргэлжилсэн хамтарсан Засгийн газар тарж байгаа бололтой.  

Парламентад олонх Монгол Ардын Нам хоёр дахь том намыг эвслээс гаргах шийдвэр гаргаснаас хойш нэг өдрийн дараа эрх баригч гурван намын дарга нар эвслийн гэрээгээ дүгнэхээр пүрэв гарагт хуралджээ. 

Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцруулах саналыг УИХ-ын зарим залуу гишүүд дэмжсэний дараа Ардын нам Ардчилсан намыг гэрээ зөрчсөн гэж буруутгав. Харин Ардчилсан намын дарга, Шадар сайд Гантөмөрийн хувьд эдгээр хууль тогтоогчдын байр суурь намын байр суурь биш гэдгийг хэлсэн байна. 

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ энэ албан тушаалыг дөрвөн жил хашсан бөгөөд өмнө нь огцрох уриалгыг давж гарч байсан. Ерөнхий сайдын хүү их хэмжээний мөнгө зарцуулсан тухай мэдээллүүд нь одоо өрнөж буй эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн юм. 

Монгол бол Хятад, Оросын дунд шахагдсан 3.5 сая хүн амтай, тэн хагас нь нийслэлд амьдардаг, далайд гарцгүй байгалийн баялаг ихтэй улс юм. Хүйтэн дайны үед коммунист улс байсан бол ЗХУ задран унасны дараа ардчилсан улс болон өөрчлөгдсөн.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe