Al Jazeera - Сүүлийн өдрүүдэд Газын зурваст наад зах нь 29 хүүхэд, өндөр настан "өлсгөлөнгийн улмаас" нас барсан гэж Палестины эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.
Олон улс Израилын Газын зурваст 11 долоо хоног үргэлжилсэн нийт бүслэлтийг буруушааж, өлсгөлөнгөөс сэрэмжлүүлсний улмаас Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг хязгаарлагдмал хэмжээгээр хүргэхийг Израйл зөвшөөрсөн юм. Ингэснээр пүрэв гарагт Газын зурваст 90 гаруй ачааны машин тусламж ирсэн байна.
Рамаллад төвтэй “Аль-Хак” хүний эрхийн байгууллагын тайланд, Израил сүүлийн 120 хоногийн турш эзлэгдсэн Баруун эрэг орчмын хойд хэсгийн мужуудад харгис, өргөн цар хүрээтэй цэргийн дайралт хийж байгаа талаар дурдсан юм. Мөн цэргийн ажиллагаанд "мэргэн буудагчид, тагнуулын нисгэгчгүй онгоц, Апачи нисдэг тэргээр дамжуулан агаарын цохилт өгөх, D9, D10 бульдозер, танк, Эйтан хуягт тээвэрлэгч зэрэг олон тооны цэргийн машинууд оролцсон" гэдгийг онцолсон байна.
Сэтгэгдэл үлдээх